Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж тусгаарлах ажиллагаа Чингис хаан нисэх буудалд үргэлжилж буй юм.
ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд Франкфурт хотоос ирсэн онгоцонд бүрэн ариутгал халдваргүйтгэл хийсний дараа онгоц Сөүл хот руу транзит нислэг үйлдэх юм байна. Уг нислэгээр зүүн өмнөд Азийн орнуудад гацаад байсан 250-иад иргэнээ авчирна.
Франкфурт-УБ-ын чиглэлийн онгоц найман цаг гаруй нисээд эх орондоо газаржээ.
Сэтгэгдэл ( 0 )