ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгөх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Алтанбулгийн боомтоор орж ирсэн 42 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаан хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Одоогоор батлагдсан тохиолдол 204 байгаагаас эдгэрсэн 139 хүн байна. Эмчлэгдэж буй 65 хүн байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )