Зүүн өмнөд азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 21

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг 02:00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирлээ. Үүнд;

Хөгжлийн бэрхшээл 4, Оюутан 17, Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, Бага насны хүүхэдтэй гэр бүл 102, Жирэмсэн 3, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, госпитал болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top