Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.22/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр 359 хүнд шинжилгээ хийхэд 352 хүнээс коронавирус илрээгүй. Харин долоон хүнээс коронавирусний халдвар нэмж илэрлээ. Тэдний гурав нь хүүхэд, үлдсэн нь том хүн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зургаан хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Насны хувьд зургаа, 11, 12, 29, 38, 39, 63 настай хүнээс илэрсэн. Хүүхдүүдэд илэрлээ. Долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Үүнд гурван оюутан, жирэмсэн хоёр эмэгтэй байна" гэх мэдээллийг өглөө.