Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.22/ ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинээр долоон иргэнээс коронавирусний халдвар илэрч, долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарсан талаар хэллээ.
Коронавирусний халдвартай нь тогтоогдсон дээрх долоон иргэний гурав нь хүүхэд болохыг тодотгосон юм.
Тэрбээр "Өчигдөр 359 хүнд шинжилгээ хийхэд 352 хүнээс коронавирус илрээгүй. Харин долоон хүнээс коронавирусний халдвар нэмж илэрлээ. Тэдний гурав нь хүүхэд, үлдсэн нь том хүн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зургаан хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Насны хувьд зургаа, 11, 12, 29, 38, 39, 63 настай хүнээс илэрсэн. Хүүхдүүдэд илэрлээ. Долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Үүнд гурван оюутан, жирэмсэн хоёр эмэгтэй байна" гэж ярилаа.
Дээрх халдвартай болох нь тогтоогдсон долоон иргэний нэг нь Алтанбулаг боомтоор орж ирсэн бол хоёр нь Сөүл, үлдсэн нь Нур-Султанаас тусгай үүргийн онгоцоор иржээ.