Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.23/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 426 хүнд шинжилгээ хийхэд 424-өөс нь коронавирус илрээгүй. Хоёр хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Халдвар авсан хоёр иргэн Нур-Султаны онгоцоор ирсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 жолоочоос халдвар илрээгүй. Харин таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан. Тавуулаа 19-24 насны оюутан байна" гэлээ.