КОВИД-19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД

2020 оны 06 сарын 23

2020 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавирусний тархалт дэлхийн улс орнууд болоод Монгол Улсад ямар байгааг илтгэх тоон мэдээллийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн мэдээллээс  тодотгон хүргэе.


 

ДЭЛХИЙ ДАХИНД


Коронавирусний халдвар өнөөдрийн байдлаар  дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархсан.

Нийт халдварын тохиолдол 9 сая 186 мянга  боллоо.

Уг вирусний халдвар авсан 473 мянган хүн нас баржээ.

Дэлхийн хэмжээнд нийт 4.9 сая  хүн эдгэрчээ.

АНУ-д сүүлийн 24 цагт 27 600 шинэ тохиолдол бүртгэгдэж, 308 хүн нас баржээ.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7600 шинэ тохиолдол бүртгэгдэж, коронавирусний халдвартай 95 хүн нас барсан байна.

БНХАУ-д сүүлийн 24 цагт 22 шинэ тохиолдол бүртгэгдсэний 13 нь дотоодоос, 9 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байв.


 

МОНГОЛ УЛСАД
 

Зургаадугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 426 шинжилгээ /PCR/ хийхэд 2 хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26, 31 настай /эрэгтэй, эмэгтэй  2 хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн байна.

 

БУСАД ШИНЖИЛГЭЭ
 

Ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн /давтан/

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүн  /давтан/

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21 хүн /давтан,

Увс аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан/,

Тандалт судалгааны зорилгоор БЗД-ийн Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 2 сорьц,

Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,

Дорноговь аймаг дахь ЗӨСҮТ-ийн явуулын лабораторид хийсэн /PCR/ ачаа тээврийн 175 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан таван хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт болох Энх-Саран сувилал руу шилжиж байна.


ҮҮНД
 

ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн оюутнууд болох 19-24 насны залуус байгаа бөгөөд эмчилгээний хугацаа 40 хоног үргэлжилжээ.

Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2274 хүн тусгаарлагдаж байна.

Гэрийн тусгаарлалтанд 732 хүн байгаа аж.

ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 215 байна.

 

ҮҮНД
 

ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 158 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 57 хүн хамрагдаж байна.

Биеийн байдал хөнгөн 51, хүндэвтэр оноштой зургаан хүн байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top