АНУ руу анх удаа тусгай үүргийн шууд нислэг үйлдсэн МИАТ компани онгоц эх орондоо эргэн ирлээ.
Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардав. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна. Үүнд:
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, "Эрхэс" зочид буудалд 21 хоног тусгаарлана.
Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй нэг сая ам.долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэсэн тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлогтой гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )