Нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.25/ ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү АНУ-аас ирсэн 64 настай эмэгтэйгээс халдвар илэрсэн гэдгийг хэллээ. Түүнчлэн нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 47 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 216, эдгэрсэн 169 иргэн байна. 

Top