Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.27/ ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 172 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ОХУ-аас ирсэн 75 хүнээс халдвар илрээгүй. Таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Нийт 175 хүнийг эмчилсэн байна. Одоо ХӨСҮТ-д 82 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна. Бид 250 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангасан. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хийсэн" гэх мэдээллийг өглөө.