ЭСЯ: Шаардлага хүргүүлсэн хүн бүрт БАТАЛГАА гаргах боломжгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас шинэ мэдээлэл гаргалаа. 


МЭДЭЭЛЭЛД, 
 

"БНСУ-д удаан хугацаанд нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс ЭСЯ-аар дамжуулан Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлсний хариуг үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр улсын хэмжээнд 11313 иргэнийг татан аваад байна.

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцны 5 удаагийн нислэгээр 1272 гаруй иргэн нутаг буцаад байна. Зургаадугаар сарын 26-ны байдлаар 2623 иргэн нутаг буцах өргөдлийг хүлээн авч, өргөдөл гаргасан иргэдийн 230 буюу 9 хувийг өндөр настан, 584 буюу 22 хувийг 0-18 насны хүүхэд, 123 буюу 5 хувийг жирэмсэн эх, 183 буюу 7 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үлдсэн 1425 буюу 54 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

ЭСЯ-наас нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай болон санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж байна.

Мөн сүүлийн үед тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг сонгохдоо УОК-ын зүгээс тавьж ирсэн үндсэн таван шалгуурыг баримталж ирсэн ч эдгээр шалгуурт хамрагдахгүй бусад иргэдийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан сүүлийн үед үйлдэгдэж буй нислэгүүдэд түлхүү хамруулах чиглэлийг баримталж байна. БНСУ-д манай улсын иргэд олноор оршин суудагтай холбоотойгоор нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол өндөр байдаг тул тусгай үүргийн нислэгүүдийг Сөүл хот руу үйлдэх давтамжийг өндөр байлгаж, нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд долоодугаар сарын эхний хагаст дөрвөн удаагийн нислэгийг тус хот руу хийхээр төлөвлөж байна.

ЭСЯ-нд хандан шаардлага хүргүүлж буй иргэн бүрийг үйлдэх нислэгүүдэд хамруулах баталгааг УОК-ын Шуурхай штаб гаргах боломжгүй гэж мэдэгдсэн. Учир нь, БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 2600 гаруй иргэд ЭСЯ-нд хандан бүртгүүлснээс хүндэтгэн үзэх шалтгаантай олон иргэд байгаа тул аль нэг иргэнд баталгаа гаргах нь шударга бус, хариуцлагагүй үйлдэл болох юм.

УОК-ын Шуурхай штабаас Сөүл хот руу үйлдэх нислэгүүдээр ирэх зорчигчдын нэрсийг баталгаажуулахдаа өргөдөл өгсөн он цагийн дараалал, хүндэтгэх шалтгаантай иргэдийн асуудлыг чухалчлан авч үзэх болохыг мэдэгдсэн.

Түүнчлэн, шинэ төрлийн коронавируст цар тахалтай холбоотойгоор мөрдөж буй өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хилийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой хязгаарлалтыг цаашид хэрхэн бууруулах асуудлаар УОК-оос тодорхой шийдвэр гараагүй байгаа хэдий ч УОК-ын Шуурхай штабын зүгээс нийт ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг бүрэн хангаж, халдварын тархалтын нөхцөл байдлыг үндэслэн улс орнуудыг эрсдлийн түвшингээр нь ангилж, бага эрсдэлтэй бүс нутгаас ирэх иргэдийг татан авах, тусгаарлах горимыг шинэчлэх асуудлыг судалж, ойрын хугацаанд УОК-т саналаа танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ эрсдэл багатай бүс нутаг руу үйлдэх нислэгүүдийг шат дараатай нээх асуудлыг судалж байгаа болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдээд байна" гэжээ.

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МGL(66.181.161.15) 2020 оны 07 сарын 01

Эхнэрээ авмаар байна солонгос-д очоод 6 сар болж байна хүүхэд санаад хэцүү байна наад тусгай үүрэгийн онгоцонд багтахгүй байна хүсэлтэй огоод байхад ялгаад байх юмаа лаларуудаа?!!!

0  |  0
Mongol(66.181.161.15) 2020 оны 07 сарын 01

olon ym hutsaad bailgvi hvnee avchraach maluudaa nanaas chini irj chadahgvi 6 sar bolj bn hvvhedvvd hetsvvdlee?? Songuuli bolhoor tevreldeed vnsetseh n holgvi baij Ajilaa hii koread bga mal elchin mini

0  |  0
MGL(175.125.45.197) 2020 оны 06 сарын 30

End comment bichsen dandaa dalii novsh nar yim uu haashaa yim be yaadagiin mgl hun mgl eh orondoo ochih gej bna tanai gert ochih gee yu erguu amia hicheesen bertegchin yumnuud l iim zuil bichne archaagui amisgaa nar.

0  |  0
иргэн(66.181.161.7) 2020 оны 07 сарын 01

дандаа монголоо муулж муулж явсан гарууд л байгаа ш авчирч яадгийн хая наадуулаа

0  |  3
Иргэн(66.181.161.86) 2020 оны 06 сарын 30

Энэ гаднаас ирнэ гээд байгаа эх орноо санасан нөхдүүд чинь ер нь бол эх орноо голоод л хаяад явсан улс шүү дээ яг ажил төрөл хийж амьдрах гээд явсан хүмүүс бол ирнэ гэж чичрэхгүй л байгаа ш дээ өвчин зовлонтой хүмүүс бол аргагүй ээ за даа ихэнх нь л аргаа барж мөнгөө үрж ядсан цээж баячууд л хэдэн халтар цаас нь нимгэрээд ирэхээр эх орон нь хэрэг болж дээ

0  |  0
Зочин(202.126.89.207) 2020 оны 06 сарын 30

Дандаа дурандаа явсан хүмүүс шүү дээ. Мөн коронагаас зугтааж. Ядарсан хүмүүс тийшээ чинь явж чадкү. Бид та нараас өвчин аваагүй бна. Тэнд үхвэл үхэцгээ

0  |  1
Jj(106.251.64.124) 2020 оны 06 сарын 30

Gichinvvd min hutsalgui hilee nee songuuli bolhoor vnseltsej gvvged bolood baiga bizde

1  |  1
Zochin(121.54.227.239) 2020 оны 06 сарын 30

Irgedee avaachee arai l dendlee end orgidlio yvuulj medehgui chadahgui humuus ch zindoo bn shuudee arai l mal shig haritsah yumaa irgedteigee

1  |  0
Zochin(121.54.227.239) 2020 оны 06 сарын 29

Irgedee avaachee arai l dendlee end orgidlio yvuulj medehgui chadahgui humuus ch zindoo bn shuudee arai l mal shig haritsah yumaa irgedteigee

0  |  0
Zochin(202.9.40.89) 2020 оны 06 сарын 30

Zadrahdaa hvnii nutag ruu yvaagui . Uls eh oron ajliin bair nasni ylgaa gargadaggui avilga hahuul gedgui bol hen iish tiishee yvhiig bodohov dee. Ynz buriin shaltgaantai humuus bgaa shvv.

1  |  0
Зочин(203.91.115.42) 2020 оны 06 сарын 30

Эх орондоо байгаа ард түмний буруу гэж юу байх вэ? Чадалгүй танилгүй ядарсан хүмүүс л ийш тийшээ явж чадахгүй байгаа шүү дээ. Өвчин алдвал авч ирж байгаа хүмүүсээс ард түмэн хариуцлага нэхнэ .Бельгиэс ирсэн хүний өвчилсөнг нь мэдээгүй явах гэж шинжилгээ өгөөд вирус илэрсэнг мэдэж 30 гаран хоног эмчилсэн гээдярьж байна. Энэ аюуот цар тахлыг алдмааргүй л байна шүү. Битгий авч ирээд байгаач. Дурандаа явчхаад байгаа байгаа газраа байж байвал яасан юм бэ? Авч ирвэл хүүхэд хөгшдийг л авч ирмээр юм

2  |  3
зочин(150.129.142.69) 2020 оны 06 сарын 29

чадлаараа л авч байна, бууриа сахин үлдэгсдээ бас бодох хэрэгтэй, ачаалал ихэдвэл халдварыг алдана, тэгвэл яанам? эх орондоо ирье гэх болов уу? тэгээд ч гадаад руу өөрсдийн эрх ашгийн төлөө явсан биз дээ хатуухан хэлэхэд, эрсдэлээ мөн өөрсдөө хариуцах ёстой

2  |  1
уншигч(202.9.46.58) 2020 оны 07 сарын 01

Солонгост гацсан иргэдээ аваач ээ,хүн болгон л шалтгаантай байгаа шд!Шалгуурт таарсан хүн нь яасан ч дуусдаггүй юм бэ дээ!

0  |  2
Зоч(99.229.251.229) 2020 оны 06 сарын 29

Ядраад ирэхлээрээ эх орон гэж донгох юмдаа,, задарч байхдаа эх орноо хайрладаггүй биз дээ!!! Үхэрнүүд,,,,,

0  |  3
...(66.181.177.33) 2020 оны 06 сарын 29

ene avsangui geed bgaa humuus yamar nuhtsul baidald bgaag yagaad oilgohiig husehgui uursdiiguu bodood bgaa yum bol oo muusain novshnuud

1  |  1
Зочин1234(64.119.23.199) 2020 оны 06 сарын 29

Эх ороноо хүндэлдэггүй дандаа өөрсдийгөө боддог, хүний эрх ярьдаг мөртөө үүргээ мэдэрдэггүй ийм иргэд Миний эх орон гэж донгодноо бас. Улс иргэдээ авч байгаа.........

1  |  3
зочин(211.36.146.115) 2020 оны 06 сарын 29

mongo ugaaj ard tumene shulah aa boli od irgedee ylgahgui aw chadahgui bol chadah hun d ajilaa og

1  |  0
zochin(64.119.17.69) 2020 оны 06 сарын 29

SAYAKHAN YAWCHIKHAAD BUTSAKH GESEN LALARUUD OLON BAYGAA DAA \n

1  |  0
Иргэн(39.7.28.113) 2020 оны 06 сарын 29

Солонгост халууны улирал эхэлж үр хугацаагаар ирсэн олон мянган иргэны зүрх судас даралт өвчин сэдэрч хүнд баыдалд байна.олон хүн харваж зүрх нь хааж үхэж магадгүй байна.хилээ нээж иргэдээ хурдан аваач

3  |  1
зочин(66.181.160.59) 2020 оны 06 сарын 29

МАНАЙ УЛС ХЭДЭН ОНГОЦ ХЭДЭН НИСЭГЧТЭЙ БИЛЭЭ,ЭРЭЭД БАС 21 хоног ТУСГААРЛАГАДНА.

2  |  1
Иргэн(211.36.149.81) 2020 оны 06 сарын 29

Яагаад хүн бүр зүгээр ирээгүй шүү дээ зардлаа төлөөд ирж байхад ингэж шударга бус хандаж болохгүй шүү манай монгол улс арай дэндүү байна дандаа мөнгөтэй хүний талд давуу эрх нь үйлчилдэг ард иргэд энийг дуугүй л өнгөрөөх юм арай хэтэр ч байна.

5  |  3
Top