Д.Нямхүү: 308 хүнд шинжилгээ хийлээ, коронавирус ИЛРЭЭГҮЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр 308 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Тодруулбал, Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан гурван хүний шинжилгээ, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Ингээд одоогоор коронавирусний 219 тохиолдол Монголд зөөвөрлөгдөж орж ирсний 175 хүнийг нь эдгээж, эмчилж гаргаад байна. 44 хүн эмчилгээнд байна. 35 хүн хөнгөн, есөн хүн хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийтдээ 81 хүн хянагдаж байгаа. Бид дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэв.

Top