БНСУ-д халдварын тоо 62-оор нэмэгдэж, 12715 боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол зургаадугаар сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 62-оор нэмэгдэж, нийт 12715-д хүрэв.

Шинээр илэрсэн 62 тохиолдлын 22 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Нийт 11364 (+47) иргэн эдгэрсэн бол 282 (-) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1251695 (+7915) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1219975 (+8714) иргэний хариу сөрөг гарч, 19005 (-861) иргэний хариу хүлээгдэж байна.

Тусгаарлалтад 1069 (+15) иргэн байна.

Сөүл хотод Анианг сүмийн үйл ажиллагаатай холбоотой дахин нэг голомт шинээр илэрчээ. Уг голомтоос бямба гарагийн байдлаар 10 гаруй хүн халдвар авсан нь батлагдаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top