1-5 настай 131 хүүхэд, 54 жирэмсэн эмэгтэй ажиглалтад байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.06.28/ ээлжит мэдээллээ хийлээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар 2636 хүн ажиглалтад байна. Өчигдөр 7 хүн шинээр ажиглалтад оржээ.

1-5 настай  131 хүүхэд, 54 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 34 хүн  ажиглалтад байгаа аж. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байна. Тэднээс 5 хүн эрчимт эмчилгээнд биеийн байдал хүнд байгаа аж. Архаг хууч өвчтэй 51 хүн байгаа юм байна. 

Орон нутгийн 17 чиглэлийн  гал тэргээр зорчиж буй 6000 гаруй хүнд коронавирус илрүүлэх  асуумж, тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй гэв.

Top