Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусний халдвар, тархалтын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 27-нд 308 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Тодруулбал, Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан гурван хүний шинжилгээ, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй" гэсэн мэдээллийг өгсөн билээ.
Ийнхүү өнөөдрийн байдлаар коронавирусний 219 тохиолдол Монголд зөөвөрлөгдөж орж ирсний 175 хүнийг нь Монголын эмч нар эмчилж эдгээсэн бол 44 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдгээрийн 35 хүнийн биеийн байдал хөнгөн, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
Монгол Улсад хамаарах коронавирусний талаарх тоон мэдээллийг хүргэе. Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 8 )
Mundad ta naraar baharhaj bda shvv
bayarlalaa
Mundag bga shvv. Mash ih bayarlalaa. Baharhaj bna
Ta byhendee bygded ni mash ih bayarlalaa.\nBygded ni bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe
Ta byhendee bygded ni mash ih bayarlalaa.\nBygded ni bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe
Manai yeiin baatruud. Ta nar mini tsagaan numrugtei avragch tengeryyd.
gaihamshigtai mundag ulsuud bn amjjilt
Мундаг. Үнэхээр мундаг. Манай эрүүлийг хамгаалах салбарын ур чадвар дэлхийн хэмжээнд очжээ. Эмч нартаа баяр хүргэе.