Нурсултанаас ирсэн иргэнээс 19 хоногийн дараа коронавирус ИЛЭРЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2020.06.29/

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр  лаборатори, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид нийт 216 шинжилгээ /PCR/ хийхэд 1 хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.

Тодруулбал, зургаадугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь шинжилгээнд коронавирусний  халдвар илэрсэн байна.

Тухайн хүний хоёр ч удаагийн шинжилгээ /06.11 болон 06.22/-ний хариу "СӨРӨГ" гарсан боловч гурав дахь шинжилгээ /06.29/-гээр халдвартай болох нь батлагджээ.

Нийт 19 хоногийн дараа халдварын тохиолдол батлагдаж буй нь хөл хорионы дэглэмийг 14-өөс 21 хоног хүртэл сунгасан нь чухал ач холбогдолтой болохыг харуулж байна гэж ЭМЯ мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.217) 2020 оны 06 сарын 29

Голомтоос хүн авчирмааргүй л бна. Харин Солонгос Энэтхэг Австрали зэрэг орнуудаас ирж буй иргэд үнэхээр мундаг бна. Хувь хүний ухамсар арчаа ш дээ. Эдгээр улсуудаас иргэдээ олноор нь авмаар бна

1  |  0
двойка(66.181.191.100) 2020 оны 06 сарын 29

худлаа шаа

0  |  0
Иргэн(39.7.28.12) 2020 оны 06 сарын 29

Эмяны саад одоо бас шоудаал эхэллээ.19 хоноход 2 хон шинжилгээ авчихаад короно гарлаа гээд эмчээрээ мэдээллүүлээд байна

1  |  1
Top