Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүнээс 19 хоногийн дараа коронавирус илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл бусад шинжилгээтэй холбоотой мэдээллийг хүргэе.
Өчигдөр нийт 216 хүнд шинжилгээ /PCR/ хийхэд нэг тохиолдол илэрлээ.
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүнд, бусад жиглах байранд тусгаарлагдсан 15 хүнд давтан шинжилгээ хийжээ. Тандалт судалгааны зорилгоор улсын лавлагаа шатлалын эмнэлэг, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан хоёр сорьцод шинжилгээ хийсэн аж.
Мөн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 14 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )