16 хүн гэрийн ТУСГААРЛАЛТАД шилжжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2710 хүн тусгаарлагдаж байна.

Өчигдөр 87 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 16 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнд:

ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 175 хүн байгаа бол  эмчилгээ, ажиглалтад 45 хүн хамрагдаж байна. Биеийн байдал хөнгөн 36, хүндэвтэр оноштой есөн хүн байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top