Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Долоодугаар сард нийт арван нислэг хийхээр төлөвлөжээ. Хэдийгээр 10 нислэг хийхээр төлөвлөөд байгаа ч тусгаарлах байрны хүрэлцээ хангамжаас хамаарч тусгай нислэгээ нэмэгдүүлэх эсэхийг шийднэ гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ. Мөн долоодугаар сарын нислэгээр таван шалгуураас үл хамаарч удаан хүлээж байгаа иргэдээ түлхүү татна гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )