Б.Ууганбаяр: Нийтдээ 11504 иргэнийг татан аваад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “УОК-ын хуралдаанаар хилийн хоригийг долоодугаар сарын 15 хүртэл сунгах шийдвэр гарсан. Энэ оны нэгдүгээр сараас Шуурхай штаб 26 удаагийн захиалгат нислэгээр 5916 иргэнээ татан авсан. Авто зам болон явганаар 5588 иргэн татан авсан. Одоогийн байдлаар 11504 иргэнийг холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар татан авсан. Зургаадугаар сард 10 тусгай үүргийн нислэг татан авсан. Сүүлийн үед гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар 27 байршил 2300 гаруй хүн тусгаарлагдаж байна. Орон нутагт 242 иргэн, улсын хэмжээнд 2500 гаруй хүн тусгаарлалтад байна.  Гэрийн тусгаарлалтад 664 хүн байна” гэлээ.

Мөн тэрбээр "тусгаарлах байрны хүрэлцээ хангамж хүндрэлтэй байна. Бид аль болох шийдэхийн төлөө ажиллаж байгаа. Өчигдөр УОК-ын хуралдаанаар тусгаарлах байрны дэг журмын талаар онцгойлон ярьсан. Ер нь энэ талаар тусгайлан ярих асуудал бий" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top