Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.07.02/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нийт 302 хүний сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Дотооддоо эмч, эмнэлгээс авсан есөн хүнд шинжилгээ хийхэд, илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 жолоочоос коронавирус илрээгүй. Харин нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Энэ бол ОХУ-аас ирсэн оюутан. Одоо эмчилгээнд халдвар авсан 43 хүн байна" гэж ярилаа.