Сүүлийн 24 цагт Япон улсад коронавирусний 125 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдлээ. Эдгээрийн 107 нь Токиод бүртгэгджээ. Дийлэнх нь 20-30 насны залуус байна. Тэдний халдварын зам мөрийг хөөж үзэхэд баар, шөнийн клубээр үйлчлүүлсэн иргэд байжээ.
Австрали улсад 86 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Өнгөрсөн пүрэв гарагаас хойш долоо хоногийн хугацаанд шинээр 253 тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 8001 тохиолдол бүртгэгдээд байна. Нас баралт долоодугаар сарын 2-ны байдлаар 104 байна.
Бразил улсад 48100 шинэ тохиолдол батлагдаж, 1252 нас баралт бүртгэгдлээ. Нийт халдварын тохиолдол 1,496,800 боллоо.
БНСУ-д өчигдөр шинээр 63 тохиолдол бүртгэгджээ. 52 нь дотоодын халдвар байна. БНХАУ-д таван шинэ тохиолдол батлагдсаны гурав нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ. Зургаадугаар сарын 11-нээс хойш Бээжин хотод нийтдээ халдварын 331 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бар цэнгээний газраа нээ, хөл хориогоо цуцал гээд шаардаад байгаа цэнгэгчид үүнийг сайн уншаарай
Баар саваа нээнэ,эрх чөлөө дурсаад байгаа нөхдийг тийш явуулмаар юм.