КОВИД-19: АНУ, Бразил, Энэтхэгт хамгийн их халдвар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусний халдвар 216 оронд бүртгэгдэж, 10 сая 978 мянган хүн өвчилж, 122 мянган хүн энджээ.

Хоёр хоногийн дотор дэлхий нийтэд 183 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн дотор АНУ-д 54 мянга, Бразил 48 мянга, Энэтхэг 21 мянгаар өвчлөл нэмэгдсэнээр халдвар ихтэй дэлхийн эхний гурван орны тоонд орж байна.

АНУ-ын 40 мужид халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа тул Чикаго хотод нэвтэрсэн хүмүүсийг тусгаарлах шийдвэр гаргажээ.

Монгол Улсад өчигдрийн байдлаар 500 гаруй хүн ажиглалтад шинээр нэмэгдэж, нийт 2712 хүн ажиглалтад байна. Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн хоёр онгоцоор 420, АНУ-аас 25 хүн, Замын-Үүд боомтор 96 хүн ирсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. 
 

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top