БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол долоодугаар сарын 04-ний 00.00 цагийн байдлаар 63-аар нэмэгдэж нийт 13030-д хүрчээ. Шинээр илэрсэн 63 тохиолдлын 27 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 11811 (+52) иргэн эдгэрсэн бол 283 (+1) иргэн нас баржээ. Одоогийн байдлаар 1319523 (+11762) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1284172 (+10938) иргэний хариу сөрөг гарч, 22321 (+761) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 936 (+10) иргэн байна.
Сэтгэгдэл ( 0 )