Коронавирусний улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 3/4-т сэтгэцийн хэвийн бус байдал илэрч байгаа аж.
Дэмийрэх, хий юм харах, сэтгэн бодох чадвар муудах зэрэг шинж тэмдэг өвчтнүүдийн наснаас үл хамаарч илэрч байгаа юм байна.
Тодруулбал, Франц улсад нэг сарын хугацаанд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 58 өвчтний 75 хувьд хий юм харах, анхаарал сулрах, орон зайн баримжаа алдагдах, тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрчээ.
Мөн 13 өвчтөнд хийсэн MRI шинжилгээгээр 11-т нь тархинд өөрчлөлт гарчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ковидоор өвдсөн хүн бүрт энэ өвчний дархлаа тогтохгүй байгаа нь бид удахгүй бууж өгөх байх аа өвдөөд дархлаа тогтохгүй бол у/с тарилга гэж гарахгүй