“Бидний цөөхөн монголчууд” төслийн зохицуулагч М.Зоригттой ярилцлаа.
-Та хэзээ эх орноосоо гараад хэзээ орж ирэв. "Бидний цөөхөн монголчууд" төслөө хэрэгжүүлэхээр гадны улсыг зорьсон уу?
-Энэ оны хоёрдугаар сарын 16-нд анх “Бидний цөөхөн монголчууд” төслийн зураглаач найруулагч Нямбаяртай хамт ОХУ-ын Москва, Халимаг, Европын холбооны долоо, найман орноор төслөө хэрэгжүүлэхээр эх орноосоо гарсан. Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь зөвлөл гэх мэт олон байгууллагатай хамтарч ажилладаг. Гэтэл коронавирус дэлхий нийтэд тарж, дөрвөн сарын турш ОХУ-д хөл хорионд орсон. Ингээд сая авто замаар эх орондоо ирэхээр зориглож, нэг машин олж аваад, 6500 км туулж, Алтанбулаг боомтоор орж ирлээ. Одоогоор Дарханы нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байна.
-Эх орондоо ирээд юуг хамгийн түрүүнд анзаарсан бэ?
-Монголчуудын хариуцлага суларсан байна гэж анзаарлаа. Эмнэлгийн цонхоор амьдрал харагдах юм. Сошиал медиагаар олон арга хэмжээ явах юм. Маск зүүж байгаа хүн цөөхөн байна. Нэг метр, хоёр метрийн зай барьж байгаа юм алга. Энэ нь том аюул юм гэдгийг бүр умартаж байх шиг байна. Наад зах нь ЭМЯ-ны мэдээлэл хүргэдэг хариуцлагатай хүмүүс нь маск зүүж бээлий өмсөхгүй байгаа харагдах юм. Сэтгүүлчдийг ойртуулаад зогсоосон байгаа нь наад захын зохион байгуулалтаа хийж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Хэвлэлийн хурал хийх талбай нь багадаад байвал өөр талбайд хийж болно шүү дээ. Энэ мэт асуудлаас эхлээд хариуцлага суларсан байна гэдгийг анзаарлаа. Харин манай мэргэжлийн хүмүүс маш сайн ажиллаж байна. Алтанбулаг боомтоор орж ирэхэд ОХУ-ын тал дэндүү хариуцлагагүй байсан. Манай хилийн цэргийнхэн хамгийн түрүүнд угтаж аваад паспорт үзсэн. Цав цагаан хувцас, маск хамгаалалт, бээлий иж бүрэн. Дараа нь мэргэжлийн хяналтынхан биднийг хүлээж аваад, халуун үзэж зөвлөгөө өгсөн. Цагдаа, онцгойгийнхон, Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ажлын зохион байгуулалт маш сайн байна. Зөвхөн энэ хүмүүстээ найдаад бид тайвширч болохгүй гэдгийг хүн бүр ойлгоосой. Корона бол зүгээр нэг ханиад биш.
-Та олон газраар явж олон хүнтэй уулзсан. Энэ өвчин хүмүүсийг яаж зовоож байна вэ?
-Маш хэцүү байна. Казакстан улсад нөхцөл байдал маш хэцүү байна. Гэтэл тэд “Чингисийн үр сад монголчууд коронавирус тусахгүй байна. Бид ч бас Чингисийн үр сад байтал коронавирусээр өвчиллөө” гэлцэж байна. Дэлхий дээр хамгийн өндөр хурдтай тархаж байгаа улсын тэргүүн эгнээнд Казакстан орж байна. Эрүүл мэндийн байгууллага нь дийлэхээ байсан. Манай улстай хил залгаа Тувад халдвар авсан хүний тоо өдөрт хэдэн мянгаар нэмэгдэж байна. Байдал бол хэцүү байна. Энэ вирус бол хурдтай тархдаг юм. Тиймээс иргэн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Манай мэргэжлийн байгууллага сайн ажиллаж байна. Гэхдээ зөвхөн эд нарт найдаад орхиж болохгүй. Иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй.
-Тусгаарлах байранд байгаа хүмүүс тав тухгүй байр, амтгүй хоол өгдөг гэх шүүмжлэлийг хэлдэг. Харин танд ямар санагдаж байна вэ?
-Эх орондоо ирсэн болохоор тав тухтай сайхан байна. Дэлхий нийтийг түгшээсэн ийм онцгой үед бид амьдарч байна. Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж нэлээд хэмжээний хохирол учирч болзошгүй. Тиймээс бид хамтын хүчээр давж гарах ёстой. Би бол Дархан хотын нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдаж байгаагаараа өөрийгөө азтайд тооцож байна. Би олон сар мөрөөдсөн сайхан Монгол хоолоо идэж байгаа. Хуушуур, бууз, цуйван, гурилтай шөл гээд энэ бүгд монгол хүний хүндтэй зочиндоо барьдаг хоол шүү дээ. Юуг нь голох вэ дээ, сайхан байна.
-Та өөрийнхөө тусгаарлагдаж байгаа өрөөг тохижуулсан талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Ах нь түрүүн хэлсэн. Онцгой тохиолдолд бид хамтын хүчээр давж гарах ёстой. Эмнэлэг маань эртний модон цонх, модон хаалга, модон шалтай юм байна. Бас 40 метр урттай, хоёр метр өргөнтэй коридор байна. Тиймээс энд байх хугацаандаа бага ч гэсэн тохижуулж өгье гэж бодсон юм. Коридортоо дэвсэх гээд 80 метр хулдаас авчраад тавьчихсан. Эмнэлгийн зориулалтын нэлээн зузаан хулдаас, хүрээ, наадаг цавууг нь хүртэл авчраад тавьчихсан. Хорио цээрийн дэглэмтэй байгаа учраас биднийг тусгаарлалтаас гарсны дараа эмнэлгийн хамт олон өөрсдөө хулдаасаа дэвсэх байх. Өөрсдийн ая тухыг хангах үүднээс 00 өрөө, душ, цонхонд нь тор хадахаас эхлээд бага зэрэг тохижууллаа. Дугуй зардаг нэг дүү маань энэ эмнэлгийн түргэн тусламжийн авто машинд цоо шинэ сайхан дугуй тавьж өглөө. Би энэ бүхнийг яагаад ярьж байна вэ гэхээр бидний энэ хандлагаас олон юм үлдэж байдаг. Хүн хаана байхаас үл хамаараад хамтын хүчээр цар тахлыг давж гарах ёстой. Бид хоёр өдөржин зүгээр сууна гэж юу байх вэ. Юм хийгээд байхаар цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм.
-Та тусгаарлах байрнаас гарч болохгүй байж яаж энэ бүхнийг амжуулаад байна вэ?
-Олон удаа эргэлт авч болохгүй. Долоо хоногт нэг л удаа эргэлт авдаг юм байна. Тэр үеэр нь зөөж оруулдаг. Нямбаяр бид хоёр нэлээн урт жагсаалт гаргаж аваад, Дарханд байдаг залуусын тусламжтайгаар энд авч оруулсан.
-Эх орондоо ирэх замнал тань их сонирхолтой санагдсан. Энэ талаар ярихгүй юу?
-Өнгөрсөн хугацаанд эх орондоо ирэх гэж олон удаа оролдсон. Гэтэл бид хоёр чинь Улсын онцгой комиссоос тавьсан таван шаардлагыг хангаагүй. Тиймээс авто машин олж аваад 6500 гаруй км замыг өөрсдөө туулж ирлээ. Эндээс бид хоёр онгоцоор ниссэн учраас ОХУ-аас авто машин олж авсан. Ингээд Тувагийн хилээр орохын тулд Улсын онцгой комиссоос зөвшөөрөл гуйхад нөгөө хэд маань зөвшөөрсөнгүй. Олон удаа хүсэлт тавьсан. Сая л Алтанбулаг боомтоор нэвтрэх зөвшөөрөл авч чадлаа. Зөвшөөрөл авснаас хойш долоо найм хоног давхиад орж ирсэн дээ. Өдөрт 1000 гаруй км замыг туулж яваад орж ирлээ.
-Монгол туургатан хүмүүс та хоёрыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Бид хоёр хаана ч явсан “Бидний цөөхөн монголчууд” гэсэн бичигтэй хантаазаа өмсөөд явдаг. “Бидний цөөхөн монголчууд” гэдэг энэ сайхан үг монгол хүн бүрийн сэтгэлийг уяраасан, бүлээцүүлсэн хандлагыг бий болгодог. “Бидний цөөхөн монголчууд” гэсэн бичгийг уншсан хүн бүр бидэнд сэтгэлээ дэлгэхэд бэлэн байдаг. Нутгаа санасан, нутагтаа санаа зовсон бүх зүйлээ ярьдаг.
-Тун удахгүй нэвтрүүлэг нь цацагдах байх тийм үү?
-Бид хоёр иж бүрэн тоног төхөөрөмжтэй явсан. Камер, дрон компьютер гээд бүгдийг нь аваад тусгаарлах байрандаа орсон. Энд монтажлах ажлаа хийж байгаа.
-Танай төсөл хаана хаана очиж ажилласан бэ?
-Манай төсөл Японд сар гаруй ажилласан. ӨМӨЗО-нд хагас жил гаруй ажилласан. Тува, Буриад, Халимаг гээд явж байна.
-Монгол туургатан иргэдтэй уулзаад явахад ямар бодол төрж байна вэ?
-Явахын хэрээр эх оронч, Монголынхоо их түүхийг биширсэн, хайрласан мэдрэмж улам бүр хүчтэй төрдөг. Дэлхийн тэн хагасыг захирч явсан тэр том улс гүрний хойч үеийг дэлхий дээр тоолоод тоолоод 10 сая хавьцаа л байна. Дэндүү цөөхүүлээ. Бид бие биенээ хайрлаж, ядарсан нэгнээ түшээд авдаг хүчтэй байх ёстой. Монгол иргэд хариуцлагатай, манлайлагч байж дэлхийгээр тарсан монголчуудынхаа аав, ах шиг байх ёстой. Үүний тулд эв нэгдэл, хүчин чармайлт хэрэгтэй юм шиг байгаа юм. Дэлхийн хаана байхаас үл хамаараад монгол цустай хүмүүс биднийг харж л байдаг “Нөгөө муу монголчууд маань яаж байгаа бол дахиад л сонгууль дээрээ алалцаад эхэлсэн үү” гээд л. Зөв үед биднээс илүү баярлана, буруу үед биднээс илүү хямардаг юм.
-Та гадаадад хөл хорионд орсон учраас нэр дэвшиж чадаагүй юм уу. Эсвэл улс төрөөс хөндийрөхөөр шийдсэн үү?
-Дөрвөн жилийн өмнө “Бидний цөөхөн монголчууд” төслийг хийж эхэлсэн. Тэр үеэс хойш цаг алдаж болохгүй юм байна, би хийхгүй бол өөр хэн хийх вэ гэдгийг ойлгосон. Энэ ажилдаа бүрэн төвлөрч ажиллахаар шийдээд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан.
-Ардчилсан нам засаглаж байхад та “бялуу хуваалцаж”, сайдаар ажиллаж байсан. Тийм учраас танаас энэ намын талаар асуухгүй өнгөрч болохгүй мэт санагдаж байна.
-За асууж болно оо.
-Ардчилсан нам УИХ-ын хоёр удаагийн сонгуульд дараалан ялагдлаа. Энэ ялагдлыг намын даргатай холбон тайлбарлах нэгэн байна. Харин та хэрхэн дүгнэж байна вэ?
-Яах аргагүй хоёр удаа ялагдсан. Ардчилсан намын гишүүд дор бүрнээ дүгнэлт хийх хэрэгтэй. Хоёр дахь удаагаа ялагдаж байна гэдэг нь эхний ялагдлын дараа бид дүгнэлт хийж чадсангүй. Алдаагаа засч чадаагүй гэдгийг харуулж байна. Энэ ялагдлын гэм бурууг С.Эрдэнэ ч юм уу хэн нэгэнд тохоод үлдэх биш энэ намын олон мянган гишүүн дор бүрнээ бодох ёстой. Олон мянган намын гишүүн бүгд буруутай гэж хэлэхэд хэцүү, хэн нэгэнд гэм бурууг тохох ч бас хэцүү. Сүүлийн дөрвөн жилийн дотор Ардчилсан намыг болохоо байтал муутгасан зүйл нь намын даргын сунгаа байсан. Намын даргын сонгуульд оролцсон хүмүүс ялахын тулд цүнх цүнхээр нь мөнгө тарааж байгаад намын дарга болсон. Уг үйлдэл нь энэ намыг алж байна. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулиар мөнгө тараагаад ялдаг гэж хүмүүс ярьдаг. Яг тэр зүйлийг нам дотроо хийсэн. Энэ нь намын уналтыг эхлүүлсэн. Түүнд нь эгдүүцсэн намын гишүүд намын үйл ажиллагаанаас хөндийрсөн. Тэр их мөнгийг бий болгосон, тараасан, гаргасан хүмүүс нам дотор байр сууриа эзлээд явж байгаа. Нам гэдэг чинь өөрөө үзэл санааны асуудал байдаг. Бидний санаа зорилгоос огт өөр бодолтой хүмүүс Ардчилсан намаар дамжиж төрийн албанд орох гэсэн хандлагатай хүмүүс орж ирээд энэ намыг байхгүй болгосон. Одоо дахиад намын даргын сунгаа хийнэ гэх юм. Гэтэл урьд нь мөнгө тараагаад болдог гээд ойлгосон этгээдүүд дунд нь шургалж ороод явж байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, манай Ц.Оюунгэрэл гэх мэт сайхан залуус байна. Эд мянга сайхан зүйл яриад нэмэргүй. Тэдний хажуугаар цүнхтэй мөнгө тараагаад гараад ирэхэд бэлэн хүмүүс байгаа юм. Тиймээс юун түрүүнд намын даргын сонгуульд яаралгүй намын Их хурлаа зарлах ёстой. Намын дүрэмдээ өөрчлөлт хийх ёстой. Өнгөрсөн хоёр удаагийн ялагдалд дүн шинжилгээ хийж, алдаа оноогоо ойлгож, өөрчлөхийн төлөө дүрэм бий болгох ёстой. Ингээд үндсэн дүрмийнхээ хүрээнд намын даргын асуудлаа ярих ёстой.
-Ардчилсан нам нэр дэвших сонирхолтой гишүүдээсээ 100 сая төгрөг татсан. 100 сая төгрөгөө өгөөд нэр дэвших эрхтэй болсон гишүүн нь орон нутгийн намдаа бас л мөнгө өгсөн. Ингээд нэг нэр дэвшигчээс 300-400 сая төгрөгийн зардал гарлаа. Ийм их мөнгө зарж төр рүү зүтгэхийн цаад учир нь татвар төлөгчдийн мөнгийг үрэх гэсэн санаархал гэж иргэд хардсан.
-Сонгууль өөрөө их зардал шаарддаг. Хот хөдөөгийн олон мянган сонгогчид хүрэхийн тулд бензин тос, сурталчилгааны материал хэвлүүлэх, боловсруулах, тараах, түгээх, уулзалт зохион байгуулах зэрэг нь зардал дагуулж явдаг. Тэр мөнгийг нэр дэвшигч гаргах ёстой. Гэтэл нэр дэвших ёстой, Монгол төрд хэрэгтэй хүнд нь тийм хэмжээний мөнгө байдаггүй. Мөнгөө босгох гээд янз бүрээр үздэг. Зарим нэг нь хөдөө малчин айлд хоол идээд сууж байсан чинь 100 сая төгрөг өгсөн гээд хэлчихсэн билүү. Тэр бол худлаа байх. Гэхдээ улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг монголчууд нийтээрээ бодох ёстой. Ардын намынхан ч ялгаагүй. Ардчилсан намынхан мөнгөний асуудлаа ил гаргасан, Ардын намынхан далд явуулсан. Цаанаа бол мөн чанар нь ялгаагүй юм.
-Ардчилсан намынхан мөнгөний асуудлаа ил гаргаснаар нийгэмд илүү муу нэр зүүсэн байх тийм үү?
-Сонгуулийн тактикаар бол тийм л болж таарч байна.
-Ардчилсан намын лидерүүд эхнээсээ шоронд ороод эхэллээ. Зарим нэг нь гадагшаа зугтаад явсан. Энэ намд яг юу болоод байна вэ?
-Монголчуудын ардчиллын төлөө гэсэн үзэл санаа бол мөнхөд байх болов уу. Тэр утгаараа ардчилалд итгэх итгэл нь суларна гэж байхгүй. Ардчилсан намын нэг гайхамшигтай чанар нь яалт ч үгүй нийгмийн толь юм. Нийгэм, ард түмэн ямар байна Ардчилсан нам яг л тийм байдаг. Нам дотор болж байгаа үйл явц нь нийгмийн өнгө төрхийг тэр чигээр нь харуулж байгаа юм. Монгол Улс эрх зүйтэй, төртэй улс. Ардчилсан нам бол ард олны дунд явдаг нам байхгүй юу.
-Тантай хамт нэг Засгийн газар ажиллаж байсан сайдууд өнөөдөр шүүгдэж байна. Тэд үнэхээр буруутай юу. Та юу гэж бодож байна вэ?
-Оюутолгойтой холбоотой асуудлыг би өөрөөр хардаг. Оюутолгой бол эхлэх ёстой байсан. Эхэлснээр Монголын эдийн засаг хэдэн зуу дахин өсч чадлаа. Энэ нь Монголын хөгжилд хэрэгтэй зүйл байхгүй юу. Улс төрийн өнцгөөр асуудалд хандаж байгааг би олж харлаа. Оюутолгойтой холбогдуулаад С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Энхсайхан нарыг шүүлээ. Одоогоос 10, 20 жилийн дараа эд маань баатар болж гарч ирнэ. Яагаад гэвэл түүх харуулна. Өнөөдөр улс төрийн тавцан дээр садаа болж байгаа хүмүүсээ хуулийн аргаар холдуулж, хөндийрүүлж байна. С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар сонгуульд амжилт гаргахад нь садаа болсон учраас цагдан хориход хийсэн гэж ойлгоод байгаа.
-Нэр дэвшигч нарыг онилж, цагдан хорих ажлыг хэн хийгээд байна вэ?
-Өрсөлдөж байгаа намынхан л байлгүй.
-Шүүх засаглал Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг шүү дээ?
-Тэгвэл Ерөнхийлөгч өрсөлдсөн юм байлгүй дээ. Би холоос харж байгаа учраас нарийн ширийн юмыг нь мэдэхгүй байна.
-Та цаашид намынхаа ажилд оролцох уу?
-Үгүй. Би “Бидний цөөхөн монголчууд” төслийг цаг алдалгүй байнга хийж байх ёстой. Сайхан сайхан өндөр настай буурай, сийрэг ухаантай хөх өвгөчүүд цөөрөөд байна. Нүүдэлчин соёл улам бүр бүдгэрээд байна. Энэ цаг мөчийг алдаж болохгүй мэт санагдаад. Миний энэ хийж байгаа ажил бол УИХ-ын гишүүдийн хийж байгаа ажлаас ч илүү хариуцлагатай чухал ажил гэж хараад байгаа учраас энэ ажлаа хийнэ. Гэхдээ мэдээж улс төрийг анзаарч өөрийнхөө үгийг сошиалаар дамжуулах болов уу.
-Н.Алтанхуяг дөрвөн жилийн өмнө Ардчилсан намын даргад өрсөлдөж байсан. Гэтэл өнөөдөр бие даагч УИХ-ын гишүүн боллоо. Гишүүд нь намаасаа нүүр буруулаад байна уу, нам нь гишүүдээсээ нүүр буруулаад байна уу?
-Н.Алтанхуяг гуай болоод Ардчилсан намд байсан гишүүд намд байх эрхээ хасуулсан. Гэхдээ тэд Ардчилсан намгүй явж чадахгүй. Ардчилсан нам ч тэдэнгүй явж чадахгүй. Хэзээ нэгэн цагт тэд орж ирнэ үү, нам нь хамж авна уу нэг тийш болж л таараа.
Би хоёр жилийн өмнө нам дээрээ очсон. Түүнээс өмнө олон мянган Монгол туургатан иргэдтэй уулзсан байдаг. Тэр утгаараа намын ирээдүй, сонгуулийн дүнгийн талаар арай бодит мэдээлэлтэй байсан. Ингээд намаа өөрчлөхгүй бол болохгүй нь байна шүү гэдгийг хэлчихээд явсан. Намдаа санаа зовсондоо зорьж очоод хэлсэн. Ер нь Ардчилсан нам бол зөвхөн Ардчилсан намын гишүүдэд хэрэгтэй нам биш. Энэ бол нийт монголчуудад хэрэгтэй нам юм. Ардчилсан нам, Ардын нам бүтэлтэй явж байвал монголын ард түмэн хожно. Хоёр нам бол тоонот гэрийн хоёр багана. Нэг нь муу байхад дэгэн догон болно. Тиймээс аль аль нь өнгөтэй, төвшин төгөлдөр байх ёстой. Ардын намын 65-ын задрал бол Ардчилсан намаас улбаатай. Ардчилсан нам сайн сөрөг хүчин байсан бол Ардын нам тэгж задрахгүй шүү дээ.
Сэтгэгдэл ( 72 )
”Бидний цөөхөн Монголчууд” ойрын үед гарахаа байлаа 7-р сарын 20 хүртэлт завсарллаа гэсэн байх юм Дажгүй контент
энэ нэг далчигнасан пялдага гар. Энэний үгийг хэн үг болгож авахав дээ. Овоо харин улстөрөөс холдоод хийх ажилтай болж. Тэрнээс биш бас юм юманд оролцож яваад шоронд орох байсан биз. \nНаад төслөө л сайн хий.
Setgetsiin uvchtei yumnuud solioroh yumaa
Hujaa hujaa sanaa
Яана да энэ хүмүүсийг
Oyutolgoin dald uurkhaig eserguutseed bgaa humuus odoo ajliig ni.zogsoochihooch dald uurkhaig ajilluulsan humuusiig buruutgaad shorond hiisniig ni zuv geed bayarlaad bgaa humuus odoo ajliiv ni zogsoo gej helmeer dald uurkhaid uchnuun myangan hun ajillaj amodralaa.zalguulj tatvart uchnuun ih mungu orj irj bgaag oilgohgui tenegteed bgaa humuus yav odoo dald uurkhsig zogsoogood uhchnuun myangan huuusee ajilgui orlogogui bolgooch gej helmeer bn
Зоригт бол худлаа нүхээ малтсан, жинхэнэ пялдага гар. Саяхан ОХУ-д гоншигоноод Монголдоо л очиж байвал яасан ч хамаагүй гэж байснаа одоо УОК-хоныг муулаад, тусгаарлагдахгүй хоног нь их байна гэж хуцаж байналээ. Удахгүй ЕС Хүрэлсүх жоохон базахад л миний ясны мундаг удирдагч, Хүүкийг магтан дуулья гэж пялдагатах золигийн Зоригт
Энэ МАН-ы 40 хувийн дүр зураг комментоос харагдаад бна уу.
Ene zorigt gej sda bayjaad tansaglaj baih chin shalgah heregtei shu
БИТГИЙ ХУЦ. ХӨРӨНГӨЖИГЧИД
Эд нарын баатар үйлийг өнөө ч зөшөөрөн хүлээх нь та бидний жудаг юмсан даа уг нь
Чи муу АН ы муу муухай бүхнийг хийлцэж явсан муу лалар сайд хийж төрийн мөнгөөр гараа угаасан пиздук удахгүй бас шоронгийн хаалга татахаа мэдэж байна уу муу гөлөг минь өөдтэй ч амьтан биш дээ.чамайг муу балагийг чинь мэднэ шүү пиздук.
ямар шалтгаанаар өмөөрч байгаа нь тодорхой болох байлгүй дээ, чамаар заалгахгүй Зоригтоо. \nАрд түмэнээсээ хулгайлаад авилгалд авсан Баярцогтын оффшор дансыг хулгай биш гэж байгаа бол чи дут гэе дээ Зоригтоо.
Zorigt garal tsusaa hamgaalah shuu bolj
Bidnii tsuuhun Mongolchuud sain kontent.Uzeh durtai
нам мам гэж эргуу юм ярихаа боль.энэ нохор олон юм ярьж байж хам хэрэгтэн болох вий.аалз
Монгол малчин хөх өвгөчүүд, эмэгчүүдээс авах юм их бий шүү. Ахуйн соёлын маш их үнэт өв тэр хүмүүстэйгээ бурханруу явчихаад байна. Гэтэл бид хүний соёлыг шүтээд түүнийгээ ч олигтой авч хэрэгжүүлж чадахгүй сармагчин шиг явцгааж байгаа. Хэн ч гүй л буурлаас үг дуулцгааж өвлөж авцгааж баймаар л байна шүү!
Хэтэрхий туйлшрах хэрэггүй. Нэг л өдөр АН хэрэг болно доо, давахгүй гэсэн лаваагаар гурав давнаа гэж.
бас нэг но-той нөхөр үү энэ Зориг гэдэг чинь ?
АРД ТУМНИЙ ЭСРЭГ ЮМХИЙДЭГ НЕХДУУД БААТАР БОЛНО Ч ГЭХ ШИГ, УЛСАД ХОХИРУУЛСАН МЕНГЕ ТЕГРЕГИЙГ НЬ , ХЕРЕНГИЙ НЬ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.МУУ ЮМ ЗХИЙСЭН НЬ УНЭН ЛБОЛ
ШААДАГ ШИЗО ВЭ
БИТГТЙ ХУЦААРАЙ ГӨЛӨГ МИНЬ , ӨДӨРТ 2 ,5 САЯ ДОЛЛАРЫН ӨР ҮҮСГЭЖ БГАА ГЭРЭЭГ САЙН ГЭРЭЭ ХИЙСЭН ГЭХ ГД БГАА БОЛ ЧАМАЙГ ТЭНЭЖ ЯВАХАД ЧИНЬ ГЭРТЭЭ ХАРИХГҮЙ БОЛГОНО ШООО, МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ ТЭВЭР...
Эбээ Хурц нарын Фракц шүү дээ энэ гэмгүй царайлсан Луухан. Өөрийн цус болох Да Ганболд Баярцогт нараа өмөөрхөөс яахав өөрөө тэдний нэг юм чинь
Зоригт ичээсэй, 2014 онд давхар дээлийг ширүүн эсэргүүцээд байснаа Сайдын Суудал санал бологсон чинь малийтлаа инээгээд яаг 2014 онд АНы *** гишүүд МАХНы өвөрт шургалж ордогшиг заваан завхай хардагдаж билээ. Би уг нь бас овоо юм гэж боддог байсан одоо бол Овоолоотой Бас гэдэг нь тодорхой болсон. Гадуур зугаалж явсна Ард Түмнээ бодоод та нарын төлөө зугаалаад ирлээ гэж Хуцах юм даа хөөрхий
Өмхий хужаа баярцогт энхсайхан хужаа гэдгийг Монгол хүн бүр мэднэ.Хужаад худалдах гэсэн нөхдүүд хужаагийнхаа баатар болохоос Монголын дайснууд тул энэ балайрагч хужаа оффшорчидтой нь устгая хог гамин корона вирусуудыг.Монголчуудыг дэндүү доромжилж басч байна хогийн данжаад чинь зайл Монголоос.
Өмхий хужаа баярцогт энхсайхан ганболдыг Монгол бишийг Монгол цустай хүмүүс бүгд мэднэ.Тэд Монголыг хужаад өгөх гэснийг шагналаа юу хар гамингийн шээсээ хар оффшорч хулгайч минь дэмий тэнэж өвчин зөөвөрлөөд аягүй бол хог хужаа ч байж мэднэ.Монгол нэртэй луухаан юм ч билүү хэн мэдлээ.Бэлтрэгийг хичнээн хооллоод нохой болохгүй шүү дээ.
Хадаас хүрзээ хийж чадахгүй улс гүний уурхайн хамгийн сүүлийн үеийн технологи ашиглах уурхайгаас ашиг олдог юм уу! Гудамжинд цэвэрлэгээ хийх болоход хятад бээлий, шуудай хүртэл хүрэлцдэггүйш мэдэх үү. Гүний уурхайн 1 ш техник байхгүй, 2 ш боловсон хзчин байхгүй гэдгээ гэрээ үзэглэсэн хүмүүс мэдэж байсан байлгүй дээ. Үр хүүхэд, хойч үедээ юу ч үлдээхгүйгээр цөлмөхөө боль. Төр засгаас бодлогоор залуусаа сургаж бэлдсэн үед Монгол хүн өөрийн баялагаа өөрийн ухаанаар олборлох өдөр ирнэ. Энэ шуналын хар гайнууд удахгүы бзгд булагдана.
Зоригтоо чи намынхаа журмын нөхөр эрхэм ерөнхийлөгчдөө одоо л хандаж наад Да.Ганболд, Са.Баярцогт нартаа улсын баатар цол өгүүлээч. Наадуул чинь одоо л биш бол хэзээч баатар болохгүй ээ. Хай. Шамд ваа0
”БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” ИХ БИЛЭГ МУУТАЙ МУУ ЁРЫН ҮГ ШҮҮ ...ЕР НЬ МОНГОЛЧУУД СҮҮЛИЙН 30 ЖИЛД ДАНДАА БИЛЭГ МУУТАЙ МУУ ЁРЫН ҮГ ИХ ХЭЛДЭГ БОЛСОН БАЙНА ...ЖИШЭЭ НЬ : ” ҮХТЛЭЭ ӨЛСЛӨӨ” ҮХТЛЭЭ ЦАНГЛАА” ХАЛТАРЧ УХЭХ ШАХЛАА” ГЭХ МЭТ ДАНДАА ”ҮХЭЛ ” ЯРЬЖ БАЙНА ...
oyu tolgoi batlagdaad gudamjaar duuren mashintai bolsondoo esvel huuj gargaad troleibusandaa alaltsaad yvah geed baigaa ym uu
Зориг баяжихад энэ хэд овоо тус нэмэр болсон гэдэг тухайлбал Голомт банкийг Сэргээн босголт банктай(Сэргээн банк нь сум болгонд үл хөдлөх хөрөнгөтэй улсын хэмжээний банкны хөрөнгийг 5-хан сая төгрөгөөр үнэлээд эрүүл бус шийдвэр гаргаж) нийлүүлэн хутгаж төрийн өмчийн банкны мөнгийг хамтран хулгайлсан гэх зэргээр хамтрагчид юм. 20 жилийн дараа байтугай одоо ч Зоригийн хувьд баатар болох нь ойлгомжтой, харин ард түмний хувьд цаазаар аваачих ялтангууд юм.
Aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj
Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch aluurchin hulgaich luivarchin shaaruud mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen.\n
Aluurchin elbegdorj ba tyynii baasaar hoollogch bayartsogt danjaad saihanbileg taigan bandi, da ganbold danjaad, tsagaan hulgaich, enhsaihan hulgaich, aluurchin batyyl, aluurchin Hurts, dorligjav hulgaich, gazriin naimaachin enhbold, tyynii taviul erdenebat geh met aluurchid hulgaichid luivarchid deeremchid ynend gyitsegdej baina.\nEdgeer aluurchid hulgaichid luivarchid deeremchdiin Allaga hulgai luivar deerem odor byr ilerch, edgeer shaaruud Mongoliig herhen hutsaj hulgailaad, mongolchuudiig basamjlan tohuurhan doromjilj baisan ni ilerch baina\nEdgeer aluurchid shorondoo yalaa edel
Үнэн зүйл ярьж байна . Ард хэтэрхий тархи угаалтандаа автсан байна. Да.Ганболд бидний эрх чөлөөний төлөө тэмцсэн , эдийн засгийн маш чухал мега төсөлд оролцсон. Бид баярлах өдөр ирнэ. \nАрдчилалын буяныг даахгүй яваа Популистууд Ардын Ардчилалыг Алагчлал болгож хөгжүүлж хөнжил гудсандаа хөлөө хийлцэж наймаалдаг болгож Буруу садар үлгэрт нийгмийг живүүлсэн. Би энэ хүний зөв гэж үзэж байна. Толгойтой мэдлэгтэй хүнийг дээдэлж мэддэггүй ялзарсан нийгмийн толь хүмүүс л ойлгохгүй байна даа.
Ene tuslig uragsh yawuulahig hen ch eserguutseegui. Gol n yun deer garin useg zursan we gedegt asuudal baigaa gej oligood baigaa. Uls ornoo tuluulj baij hariutslagagui handjee geel yal tulgaj bgan bish uu\n
ХОРИН ЖИЛИЙН ДАРАА БИ АМЬД БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ ЮУ Ч ГЭЖ Ш ААСАН ЯАДАГ ЮМ ГЭЖУУГАА ЮМ УУ ? МУУ БЭРТЭГЧИН .
их мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж, сэрэхгүй бол сайхан л зүүд байна
yahav MANANgiin luivarchidiin zalgamjlagch nar munguur zodoj busarmag argaar tur avah uedee ene MANAN buleglelee baataruud baisan gej yarij bichih baih.Yagaad gevel ter ued Bat uuliig huuhduud baildaad baatar bolson gej bodoh uchiraas.Luivarchidaa ardchilaliin haraatsai, deeremchidee UN iig hugjuulsen gej gurduh n todorhoi.Harin Zorigt bol pyaldagiig iim buduun baragaar hiigeed demiidee.Arai uur yum bodoj ol.Pyaldaga iin olon argatai shdee ta nar.
Цаг эргэсээн, Монголчууд ийм үлгэрт хууртахаа больсон. Оюу толгойг хөдөлгөсөнийг хэн ч буруу гэж хэлээгүй байх, харин Монголоо төлөөлсөн нөхдүүд хэт шуналаасаа болоод алдаа гаргажээ, яаж засах вэ гэдгийг л хүн болгон ярьж байнадаа өнөөдөр.
Сайд болоод хамгийн эхэнд авсан арга хэмжээ чинь Зам тээврийн яамны харьяа бүх байгууллагын санхүүжилтийг өөрийнхөө банкаар дамжуулах шийдвэр байсан. Чам шиг хүмүүсээс болоод ҮНДЭСНИЙ ТОМ НАМ АРДЧИЛСАН НАМ ийм байдалд орлоо.
Энэ нөхөр хамсаатан нь байхөө. Барьж шалгах хэрэгтэй.
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм. Эрдэнэт үйлдвэрийг хувьчилсанаас хойш улс төр бизнесийн бүлэглэл зогсож шахааны бизнес зогссон байсан гэтэл төр эргүүлээд өөртөө авчихсан хувийн өмч гэдэг чин ийм шудрага эд
Хэн Сайханбилэгт хөшөө босгое гэж дэмиирлээ. Тэр хунтэй энэ хун адил юмаа. Ардчилал ярьдаг цаагуураа хулгай хийдэг хумуус. Тэгээд баригдхаараа дахиад ардчилал ярьдаг.
за яахав. Өнөөдөр их эх оронч дүр эсгэгчид өнөө муу нэртэй луу дансад бүртгэж орон шоронд хийгээд байгаа Энхсайхан,Баярцогт нарын эхлүүлсэн Оюу толгойн уурхайн татвараар цалинж цадчмхаад амаа олохгүй бурж байгаа нь маргаангүй гашуун үнэн. Их идсэж,амаа олохгүй муучилсны дараа өмгөөлж хамгаалуулах юмгүйгээр тэд шо явнаа.Энэ бол цаг хугацааны л асуудал
Тэд насан туршдаа шившигийн хөндийн БААТРУУД байна гэдэг нь үнэн. Яг тань шиг. Ядаж мэдэхгүй юмныхаа талаар бүү бурж бай...
Selfiechin ovgon haana ch, hezee ch selfiedseer l bh yum daa
Ene hulgaichiig tusgaarlalt n duusanguut barij horison drdee
Сайд байхдаа энэ нөхөр агаарын орон зайг Туркуудын талд илт давуу эрх олгуулахаар гэж зүтгэж байсан нөхөр дөөв Энэ үйлдэл нь гадныханд давуу эрх ашиг олгоход нөлөөлсөн
saikhan zob bodoltoi\najilsag , Iim khunees Suraltsaarai Khumuusee\n\n
Мэдэхгүй бол дуугаа бай Чи удахгүй араас нь явахаа бэлд
20 ЖИЛИЙН ДАРАА ШОРОНГООС АМЬД ГАРЧ ЧАДВАД БААТАР БОЛГООРОЙ
Дажгүй ярилцлага байна. Та хэсэг төөрөлдөж байсан ч одоо харин зөв замдаа орсон бололтой. Таньд амжилт хүсье!
Эднао юм болгонд ардчилал гэж хуцдагаа, ардчилал танарын хувийн өмч юм уу танарын тархи угаадаг үе дууссан.баатар болно гэнэ одол олгооч тэр цолыг намчинь олгох байх хүзүүгүйдээ хэлээч хужаагаас олж өгөх байх
BALIAR LUUHAAAN
”Бидний цөөхөн монголчууд” тун сайн контент , Төрийн соёрхолд нэр дэвшүүлэх хэрэгтэй Зоригоо ! Нэвтрүүлгээ л хий тэр Да.Ганболд энэ тэр ямар хамаатай юм чамд
Baliar hujaa korona
Songuulid nr devshihgui gdgee zarlasan ch gh shig, hen odoo ene huniig demjij, gishuun bolgohiin boloo, kk.
С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Энхсайхан нарыг өмөөрөхийг бодоход МУ-аас урвагч байна\n
Би лав хувьдаа энэ хүн уих гишүүн байх хугацаанд аа идэж уучаад гарсан гэж бодожын шалгах ёстой газар нь яагаад ийм нөхдүүдийг шалгахгүй байгаа шалтгаан нь өөрсөө авилгалд автчаад байгаад өрөвдөлтэй
ОРОС ХЯТАД 2 МОНГОЛЧУУДЫГ ХЭСЭГЧЛЭН ХУВААЖ ЭЗЛЭН ДАРАНГУЙЛ ГЭСЭН БОДЛОГО ЯВУУЛАЖ БАЙГААГ УХААРДАГГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД ЗӨНДӨӨ БАЙНА ШҮҮ
bitgii tenegt poshel k pizdu
”БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” ИХ БИЛЭГ МУУТАЙ МУУ ЁРЫН ҮГ ШҮҮ .
МАН ын мангарууд АН ыг өөрөөс нь илүү гэж үзэн ядаж байгаа нь АРДЧИЛАЛЫГ устгах хэмжээнд хүргэж байна Гэхдээ залуучууд ардчилалыг л сонгоно Коммунизмыг яагаад ч хүсэхгүй
МАН ын мангарууд АН ыг өөрөөс нь илүү гэж үзэн ядаж байгаа нь АРДЧИЛАЛЫГ устгах хэмжээнд хүргэж байна Гэхдээ залуучууд ардчилалыг л сонгоно Коммунизмыг яагаад ч хүсэхгүй
Хуцдаг халтар
Юм эргэдэг
ene uls oron ingej yaduu baihan ta nart taashaaltai bainuu mongo huulegch min tuuhend muugaar ulden za
Ee ah min ta yu ch gej yarilaa ene omhii, irvaa, teneg humuus oilgohgui. Buh amidraldaa oor hen negniif buruutgadag ni tednii amidraliin ehnii durem. Odoo oyunii hoosrold orood sonoj yavaa mongol ta metiin humuus yu ch yarisan oilgoh ni hug ni ongorson.
Hujaa
ХУЦВАА ЧИ МУУ ҮХЭЭРИЙН МУУ ТУЛАМНУУД