Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнгөрсөн шөнө буюу 01:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) 109 иргэн байна. Сэжигтэй нэг иргэн байсныг ХӨСҮТ руу шууд шилжүүлж, тусгаарлав.
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн тулгар эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай бид мэдээлсэн. Нислэгт "Буянт-Ухаа" хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын хоёр улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэлбэ ресорд”, “Альфа”, “Дрийм1,2”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
bayar hvrgeiee,emch suvilgch nar,,niseh bagiinhandaa bayarlalaa,,bvgdeni azjargal hvsiee