Халдварын хоёр дахь давалгаа эхэлж буй учраас ХИЛ НЭЭХ БОЛОМЖГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Улсын онцгой комиссоос өчигдөр хуралдаж, мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Тусгай үүргийн онгоц нисгэх ажлыг мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаа хийж байна. Гадаадад  байгаа иргэдээс 10 мянган иргэд эх орондоо буцах хүсэлтээ өгсөн. Үүнээс хамгийн их монголчууд амьдардаг улс нь Солонгос. Тиймээс энэ сард тус улс руу 10 удаа нислэг үйлдэхийн зэрэгцээ газраар иргэдээ татаж авч нийтдээ 3000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөж байна" гэж байв. Одоогийн байдлаар Солонгосоос 2000, АНУ-аас 2400, Австралиас 1100 иргэн буцах хүсэлт илгээсэн аж. Улсын хэмжээнд 2400-2600 орчим иргэнийг тусгаарлах байр бий. Тиймээс сардаа 2400 орчим иргэнийг тусгаарлаж байгаа юм байна. Мөн зочид буудлаа тусгаарлах байр болгон ашиглуулах тал дээр хувийн хэвшлүүд санаачилгатай ажиллах шаардлага байгааг хэлсэн юм. Тусгаарлах байрыг нэмэгдлүүлвэл иргэдээ олноор нь татан авах боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо. Түүнчлэн иргэдийн зүгээс тусгаарлах байрыг өөрсдөө шийдэх асуудлыг тавьж байгаа ч УОК-оос тусгаарлах байрын халдвар хамгаалалтын нөхцөлийг хангасан, халдвар хамгаалалтыг сахисан, хараа хяналт дор байх боломжтой байрыг ашиглах шаардлагатайг хэлж байв.,

Мөн “Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах асуудлыг УОК-оос Засгийн газарт оруулахаар болсон бөгөөд сунгах, эсэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. УОК-оос гаднын улс орнуудад халдварын хоёр дахь давалгаа эхэлж буй учраас хилээ нээх боломжгүй” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tumur(202.179.11.230) 2020 оны 07 сарын 10

ZUITEI,HURELSUH ERUNHII SAID MIN” MANDTUGAI

0  |  0
Top