Өчигдөр /2020.07.09/ Улаанбаатар- Истанбулын нислэгээр ирсэн 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Тухайн эмэгтэй 7 сартай дутуу нярайлсан ба ихрүүд тус бүр 1 кг 400 грамм жинтэй төржээ.
Эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д хүргэн хяналтад авсан ба биеийн байдал хэвийн байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Ээж нь жирэмсний сүүл үед тохиолддог даралт өндөр, хаван ихтэй шинж тэмдэгтэй төрсөн байна. Энэ үeд мэргэжлийн эмч нар ур чадвар гарган, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн, эх барьж авчээ. "Буянт-Ухаа" хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч буюу мэргэжлийн хоёр эмч нар, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар охидыг эх барьж авсан ба мөн тухайн онгоцонд зорчиж явсан эмч, мэргэжилтнүүд тусалжээ.
ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх энэ талаар "Долдугаар сарын 9-ний өдөр Истанбул-Туркийн нислэгт явж байсан 7 сартай, 2 ихэр жирэмсэн эмэгтэй даралт, хаван ихтэй төрсөн. Энэ үeд мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тус онгоцонд зорчиж явсан эх баригч н.Ёндондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн тасгийн сувилагч н.Буянжаргал нар, мөн хамгийн боломжит хурдаараа нислэгээ удирдан хугацаат цагаасаа 30 минутын өмнө газардсан нисгэгч нар, төрсөн эх болон нярай, эмч нарт тусалсан нисэх багын үйлчлэгч, мэргэжлийн хяналтын байцаагч нартаа эх болон ихэр хүүхдүүдийг эсэн мэнд амаржихад тус дэм болсон та бүхэндээ маш их баярлалаа. Та нараараа маш их бахархаж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Найз Буянжаргалдаа баяр хургэе. Найзаараа бахархаж байна.
Найз Буянжаргалдаа баях хүргэе. Мундаг найзаараа бахархаж байнаа.
bvgded ni bayarlalaa.azjargal hvsiee.saihan medee b.adaa..huurhun hvvhdvvdni eejidni ervvliig hvsiee
БАЯР ХҮРГЬЕ. МУНДАГ
БАЯР ХҮРГЬЕ. МУНДАГ
buh emch nartaa bayar hurgie