Токио-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын тээшийг олгож эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Долдугаар сарын 4-нд үйлдсэн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаартай тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өчигдрөөс олгож эхэлжээ. 

Зорчигчийн ачааг авах хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт авч очин авах аж. 

Бичиг баримт дутуу бол тээш олгох боломжгүйг анхаарна уу.

Ачаа авах иргэд 10:00-18:00 цагийн хооронд "Буянт-Ухаа" нисэх буудлын баруун талд байрлах "Чингис хаан карго" терминал дээр очих ёстой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top