Улсын Онцгой комиссын 26 дугаар ээлжит хурал боллоо.
Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин, үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сумдад гарсан тарваган тахалтай холбогдуулан тавьсан хорио цээрийг үргэлжүүлж, орон даяар ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллахыг үүрэг болгов. Ус, цаг орчны шинжилгээний газраас өгч буй урьдчилсан мэдээгээр 7, 8 дугаар сард хур бороо элбэг байхыг анхаарч, холбогдох байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийг мэдээллээр тогтмол хангахыг анхаарууллаа. Нийслэлд автозам, гудамж талбай дахь ус зайлуулах хоолойнуудын цэвэрлэгээ, арчилгааг нэгдсэн зохион байгуулалтаар хийж, шинээр барих шаардлагатай ус зайлуулах суваг, үерийн далангийн нэгдсэн зураг төслийг боловсруулж дараагийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Монгол Улс сард дунджаар 2400 гаруй хүнийг тусгаарлах байранд байршуулж байгаа бөгөөд энэ сард 11 удаагийн захиалгат нислэгээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байна.
2020 оны нэгдүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12,853 иргэнийг татан авсан байна.
Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.
Иймд эдгээр иргэдээ бүгдийг татан авахын тулд татан авах ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, зочид буудал, амралт үйлчилгээний газруудыг дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг судлахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 8 )
Иргэн нэрт гамин минь чам шиг хужаагаар хэд хоног карантинд байлгахаа заалгалаа юу хужаадаа очоод коронагаа идээд талий хар хужаа минь.
шинжилгээ авахгүй байж байгаад 19 дэхь хоногт нь авчихаад 21 хлног зөв байна гэж хүн хуурахаа боль
Ард иргэдээ хурдан татаж авахгүй бол орон байргүй, хоол ундгүй , мөнгө нь дуусаж хэцүүдэж байгаа хүн улам Л олон болож байгаа шүү
Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн ухаанаар сонголт хийсэн нь илхэн. Өмнөх онуудын дутуу үлдээсэн ажлын цоорхойг шинэ ЗГ маань нөхөх том үүрэгтэй үлдсэн. Үүндээ ч шадар сайдаар Я. Содбаатар-г томилсон нь гарцаагүй. Энэ хүн богино хугацаанд өөрчлөлт шинэчлэл хийж чаддаг чадварлаг улс төрч тиймдээ ч улс эх орныхоо өмнө үүрэг хүлээн зогсоо биз
шадар сайд маань ч ажилдаа хурдан орж байна шүү.Энэ эрчээрээ ажлаад байгаарай амжилт хүсье\n
Шинэ ЗГ Шадар сайд ажлаа түргэн шуурхай шийдвэрлэж байна. цаашдаа гар нийлэн хамтарч ажиллах байх
21 хоногийн тусгаарлалтаа 14 хоног болгоочээ.энэ ямарч тооцоо судалгаагүй олон хоногоо эрдэмтэн эмч нартайгаа зөвлөлдөөд ажил хэрэг болгооч.сарангэрэл гэж мэдэмхий улс төржийн үгээр орж ард түмнийг туйлдуулахаа болих хэрэгтэй.нямхүү бас буруу мэдээлэл өгч сайддаа тал засдаг.нямхүү эмч уг нь мэдэж байгаа.сарангэрэлиыг дагаж далдганавал нэр хүнд чинь их унана .үнэниыг ярь.одоо ард түмэн хууртахгүй
Ерөнхийлөгчийг л хэлэхээр л ажил хэрэг явдаг юм шиг ойлголт төрж байна. УОК өөрсдөө онцгой комисс шиг ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар болон Онцгой комиссынхоо нэр сүрийг бодохгүй юмаа.