Д.Нямхүү: Халдвар нэмж илрээгүй, дахин гурван хүн эдгэрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  "Өчигдөр вирус судлалын лабораториудад нийт 681 хүнд шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг гарсан. Долдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн болон ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин гурван хүн эдгэрч гаран, дараагийн сувилал руу шилжлээ. Ингээд манай улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гараад байна. Одоо ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24-ийнх биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.176.238) 2020 оны 07 сарын 11

Dotoododoo bitii aldaarai emch mine guij bna shu. ikh erooliig husie

0  |  0
zochin(66.181.176.238) 2020 оны 07 сарын 11

bayarlalaa tanai hamt olond

0  |  0
Иргэн(39.7.25.185) 2020 оны 07 сарын 11

19 хоног дээр илэрсэн короногийн тухай дэ.лгэрэнгүй мэдээлэл өгөөч.дэлхиыд байхгүй илрүүлэлт гэсэн биздээ

0  |  0
Иргэн(202.9.46.32) 2020 оны 07 сарын 11

Иймэрхүү сайхан мэдээ дуулгахаар л чи хөөрхөн харагддаг шүү

0  |  0
Top