Яаралтай тусламжаар найман үйлчлүүлэгч зөвлөгөө авчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Өнөөдрийн 13.30 цагийн байдлаар ХӨСҮТ-ийн шуурхай албаны тусгай дугаарт дуудлага ирээгүй бол Яаралтай түргэн тусламжаар найман үйлчлүүлэгч зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

ХӨСҮТ-д нийт 222 өвчтөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ аван, хэвтэн эмчлүүлж байна.

COVID19: Одоогоор ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24-ийнх биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Тусгаарлалтад 11 эмч, ажилчид үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

Баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээний бэлэн байдалыг ханган ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top