Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2020.07.17-НЫ 11:00 ЦАГ/
Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэдэж, 13.885.000 хүн өвчилж, 591 мянган хүн энджээ. Одоогоор дэлхийн хэмжээнд 8.2 сая хүн эдгэрсэн бол таван сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 226 мянган хүн шинээр "Ковид-19" халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. Энэ шинэ тохиолдлыг өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл 17 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байна.
АНУ-д тохиолдлын тоо өсөж, 24 цагийн дотор 67 мянган хүн шинээр коронавирусний халдвар авсан нь цар тахал гарснаас хойш тус улсад бүртгэдсэн хамгийн олон халдвар авсан өдөр боллоо. Иймээс Техас, Калифорни, Флорида, Аризона зэрэг олон мужид эмнэлэгийн орны ачаалал эрс нэмэгдэж, хүрэлцэхгүй болсноос зочид буудлуудыг эмнэлэгийн тусламж үйлчилгээнд дайчлан жилжүүлжээ.
ОХУ-д 24 цагийн хугацаанд 6428 хүн шинээр өвчилж, 167 хүн эдсэн байна. Буриад, Тувад өвчлөл 35-45 хүнээр нэмэгджээ.
Монгол Улсын хувьд ажиглалтад 32 хүн шинээр орж, 130 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоо ажиглалтад 2994 хүн байна. Үүнд 1-5 насны 889 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй, 320 архаг хууч өвчтэй хүмүүс байна. Эдгээр хүнд 41 их эмч, 70 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 52 хүн эмчлэгдэж байгаагаас эрчимт эмчилгээнд дөрвөн хүн биеийн байдал хүндэвтэр эмчлэгдэж байна. Тэдэнд 12 их эмч, 41 сувилагч, асрагч эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
24 цагийн хугацаад 119 дугаарт 125 коронавирусний урьдчилан сэргийлэлтийн талаар зөвлөмж, зөвлөгөө авчээ. Харин шуурхай 119 апп-аар БНСУ-аас Монгол Улсын нэг иргэн холбогдож, коронавирусний эмнэлзүйн эмчилгээний талаар зөвлөмж, зөвлөгөө авсан байна.
Өчигдөр 438 хүнээс сорьц авч шинжлэхэд короновирусний халдвар 437 хүний шинжилгээнээс илрээгүй. Харин долоодугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 18 настай эрэгтэйгээс халдвар илэрчээ.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрэн гарч, дараагийн шатны эмнэлэгт шилжсэн байна. 58 настай эрэгтэй 42 хоног, 59 настай эрэгтэй 30 хоног эмчлэгдэж эдгэрчээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 5 )
End ch evropod xoerdax davalgaa exleed xaldvar nemegdej l baina.Teglee geed ta nar shig medreltexgyi baina emchilgeeg gartaa avsan emch nar aij sandralgyi mash zov zoxion baiguulaltan dor ajiltsgaaj baina.Byx yilchilgee neelttei xol xorio 100%tavigdsan.Xymyys xongon ovdson ni uxamsartaigaar geriin xoriond oorsdiigoo karantilj chadaj baina.Geriin emch suvilagch tednii asargaa sain baixad l bolj baina.Ovdoogyi xymyysiig xorij coronag bizness bolgoxoo bolij yz !!!
Internet ees yamar ch xel deer olood unshij chadax medeelliig xevlel medeelliin ajiltan shig medeeleed zogsoxoo boliz yz emneleg deeree ajlaa gardaad xynee emchil !!!\nEvrop xoorond xymyys cholootei zorchij ayalj baina irsen xoinoo xarin testlyylj ovdson ni emnelegt ovdoogyi ni gertee xarij baina.\nYu geed medrelteed xynii erx zorchij baaxan xyn xashchixaad xaldvaraas sergiilj baina gej xii syrjigneed baigaa yum be ?
Mongol eruul mendiin salbar ni buurai doroi bolohooroo hilee haaj aisan huuhed shig suuj bj neg l uh mundag gj yarih yum. Ichih ni yanaa\nGadaadad mongol hunee oruulahgui tugjij tavichihaad zooj bgaa nertei jujig tavij bj unen torhoo ta nar har l daa. Eruul mendiin salbaraa hogjuul idej uulgui
ярьж л байг чи сонсохгүй бай л даа чамайг хэн албадсан юм вэ
Энэ мэдээлэлээ болио залхаж бна.интёрнётээр сонирхсон хүн олоод уншчихна.хэдэн төгрөг авдаг болоод салдаггүй бнаа.эд нар ингэж тархи угааж хүн айлгахаа болио.нямхүү нь одоо өөрийгөө лэлхиыд бхгүй эмчилсэн гэж ярьдаг боллоо.хэдэн хөнгөн өвчтөн эмчилчихээд эд нар яг галзуурчээ.ямар хоцрогдсон уи бэ