Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ хийж байна. /2020.07.17/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Өчигдөр 438 хүнээс сорьц авч шинжлэхэд короновирусний халдвар 437 хүний шинжилгээнээс илрээгүй. Харин долоодугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 18 настай эрэгтэйгээс халдвар илэрлээ.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрэн гарч, дараагийн шатны эмнэлэгт шилжлээ.
58 настай эрэгтэй 42 хоног, 59 настай эрэгтэй 30 хоног эмчлэгдэж эдгэрлээ.
Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 262 болсноос 211 хүн эдгэрсэн. 51 хүн эмчилгээнд байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байна гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Монголд коронавирус зөөвөрлөглөн ирсэн гунигт түүх хөвөрсөөр.
Солонгосоос уимуу дамжин өнгөрөх уимуу тодорхой яриачээ