30-42 хоног эмчлүүлсэн хоёр иргэн ЭДГЭРЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний нийт бүртгэгдсэн  тохиолдол 262 болсноос 211 хүн  эдгэрчээ.  51 хүн эмчилгээнд байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр, нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрэн гарч, дараагийн шатны эмнэлэгт шилжжээ.  58 настай эрэгтэй  42 хоног,  59 настай эрэгтэй  30 хоног эмчлэгдэж эдгэрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top