КОВИД-19: Цар тахлын үед чухал дөрвөн зүйлийг мөрдөх хэрэгтэй

2020 оны 07 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.07.18-НЫ 11:00 ЦАГ/


Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэдэж, 14.123.000 хүн өвчилж, 596 мянган хүн энджээ.

Одоогоор дэлхийн хэмжээнд 8.4 сая хүн эдгэрсэн бол 5,1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 237 мянган хүн шинээр "Ковид-19" халдвар авч, цар тахал гарснаас хойш хамгийн олон хүн өвчилсөн өдөр болж байна. Тийм учраас ДЭМБ-ын Ерөнхийлөгч өчигдрийн хурал дээрээ цар тахал үнэхээр нэмэгдэж байна. Эрүүл мэнд бол тансаглал биш гэдгийг энэ цар тахал ойлгуулсан. Улс орнууд цар тахлыг даван туулахын тулд хариуцлагтай чухал дөрвөн зүйлийг хийх хэрэгтэй байна.

Нэгдүгээрт: Засгийн газрын хүчтэй манлайлал,

Хоёрдугаарт: Олон нийтийн оролцоо. Энэ нь амьдралын шинэ хэв маягт дасах буюу хүн бүр амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гарын ариун цэврийг сахих юм.

Гуравдугаарт: Халдварлалтыг таслан зогсоохын тулд эрт илрүүлэлт хэрэгтэй. Коронвирусний халдвар авсан хүмүүсийг шинж тэмдэггүй, балархай хэлбэртэй байхад нь эрт илрүүлж, шинжилгээ хийх явдал чухал байна.

Дөрөвдүгээрт: Эрт тусгаарлах. Эрт тусгаарлаж, эмчилгээг хийх нь өвчтөний амь насыг аврах чухал зэвсэг болж байна гэдгийг анхааруулсан байна.

Мөн ДЭМБ-ын Ерөнхийлөгч энэ хүнд нөхцөлд ажллаж байгаа эрүүл мэндийн ажилчдийнхаа хөдөлмөрийг хүндэтгэж, хүндэтгэлтэй хандахыг онцлон анхааруулжээ.

 

АНУ-д 39 мужийн тохиолдлын тоо байнга өсч, 24 цагийн дотор 72 мянган хүн шинээр коронавирусний халдвар авсан нь цар тахал гарснаас хойш тус улсад бүртгэдсэн хамгийн олон халдвар авсан өдөр боллоо. Иймээс Тус улсын 16 мужид амны хаалт зүүхийг албан ёсоор шаардаж, дүрэм журам гаргаж эхэлжээ.

ОХУ-д 24 цагийн хугацаанд 6406 хүн шинээр өвчилж, 186 хүн эдсэн байна. Монгол Улстай хил залгаа Буриад, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 32-44 хүнээр нэмэгдсэн байна. Тувад өвчлөл буурах хандалагтай байсан ч сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Эрхүү хотод өвчлөл буурахгүй, 150-250 тохиолдлоор шинээр өвчлөл нэмэгдэж байна.

Монгол Улсын хувьд шинээр ажиглалтад хоёр хүн орж, 61 хүн ажилглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор ажиглалтад 2843 хүн байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top