КОВИД-19 | Афганистанаас ирсэн 25 цэргээс коронавирус илэрлээ

2020 оны 07 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.07.18-НЫ 11:00 ЦАГ/


ХӨСҮТ-ийн мэдээлэл:

Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийт 555 хүний сорьцонд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж үзэхэд 530 нь вирус илрээгүй. Харин Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний дайчдаас 25 хүнд коронавирус илэрлээ. Нийт 113 дайчин эх орондоо ирснээс одоогийн байдлаар 53-т нь коронавирус илрээд байна. Бид давтан шинжилгээгээр үргэлжлүүлж үзнэ. Үүнд онцгой анхаарал тавьж байна.

2020 оны долоодугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 182 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн сайн дурын буюу эх орондоо буцаж байгаа БНХАУ-ын 240 шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочийн шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс мөн вирус илрээгүй.

Тандалтын зорилгоор дотооддоо санамсаргүйгээр есөн сорьцийг сонгон шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгээс тус тус сансаргүйгээр сонгосон байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад нийтдээ батлагдсан тохиолдол 287, үүнээс эдгэрсэн 211, эмчилгээнд 76 хүн байна. Биеийн байдлыг үнэлж үзбэл 69 хүн хөнгөн, таван хүн хүндэвтэр байна."

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.211) 2020 оны 07 сарын 18

Афганаас ирсэн цэргүүд , монгол хүн тусахгүй гэж их сагаж сагсуурч байгаад ирсэн гэсэн

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 07 сарын 19

Gadnaas orj irex xyniixee toog medej baigaa bol ter toondoo taaruulj bygdiig ni testlex testee beld novshiin emch ee xevlel medeelliin ajlaa orxi gardaj emch yum bol emchiinxee ajlaa xii !

1  |  1
y(66.181.161.3) 2020 оны 07 сарын 18

bugdiin shataa gazar bul demii hoolnii savnuud

1  |  0
Top