Энэ сард 1470 иргэнээ гадаадаас татан авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Энэ долоодугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо.

Төлөвлөснөөр өнөөдөр буюу долоодугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долоодугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, долоодугаар  сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр долоодугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долоодугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долоодугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin123 (103.26.194.183) 2020 оны 07 сарын 20

Шуурхай ажиллаж байгаа УОК, Шадар сайд, ЭМЯ-нд баярлалаа. Улам хичээж ажиллаарай. Гадаадад байгаа иргэдээ бүгдийг нь авчрах цаг хугацааны л асуудал болжээ баяртай байна

0  |  0
Taliin huu(202.126.89.184) 2020 оны 07 сарын 20

Shadar said UOK bayaralaa. Ta buhnii ajild amjilt husie

0  |  0
Баяраа(66.181.189.64) 2020 оны 07 сарын 20

Иргэдээ татан аачрах тал дээр онцгойлон анхаарч түргэн шуурхай ажиллаж байгаа УОК болон шадар сайддаа ажлын амжилт хүсье

0  |  0
Top