Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.07.20-НЫ 11:00 ЦАГ/
Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэдэж, 14.455.000 хүн өвчилж, 608 мянган хүн энджээ. Одоогоор дэлхийн хэмжээнд 8.6 сая хүн эдгэрсэн бол 5.2 сая хүн эмчлэгдэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 186 мянган хүн шинээр "Ковид-19" халдвар авч, 4000 гаруй хүн энджээ. Энэ өмнөх өдрөөсөө шинэ тохиолдлын тоо 93 мянгаар, нас баралт 3000 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
АНУ-д өнгөрсөн өдөр 67 мянга, Бразилд 23, Энэтхэгт 39 мянган хүн тус тус өвчилсөн байна. ОХУ-д 24 цагийн дотор 6109 хүн шинээр өвчилж, 95 хүн энджээ.
Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар ажиглалт тусгаарлалтын байранд шинээр 24 хүн орж, нэг хүн эдгэрч гаран, өнөөдрийн байдлаар 2784 хүн тусгаарлалт, ажиглалтад байна. Үүнд 1-5 насны 95 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 108, архаг хууч өвчтэй 327 хүн байна. Тэдэнд 44 их эмч, 71 резидент эмч эмчилгээ үйлчилгээ тусламж үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт 52 хүн байгаагаас эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүн байна. Тэдэнд 12 их эмч, 41 асрагч, сувилагч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )