ЭМЯ: Коронавирустай жирэмсэн эмэгтэйг эмчилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

ЭМЯ-наас коронавирусний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "өчигдөр /2020.07.19/ нийт 330 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд, сөрөг гарлаа. Үүнээс Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан 7, Дорноговь Ханги мандал боомтоор орж ирсэн 24 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 жолооч, Дархан хотын нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 4, ХӨСҮТ-ээс эдгэрч сувилалд шилжсэн 24 хүнд шинжилгээ хийлээ. 

Монгол Улсад батлагдсан 287 үүнээс 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байна. Үүнээс 64 хөнгөн 10 хүндэвтэр, нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байна. Одоогоор ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Бид дараагийн нихслэгээр ирэх ирэгдэээ бэлтгэл ажлаа бүрэн хангаад хүлээж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top