ЭМЯ: Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Дэлхий нийтэд тархсан цар тахлын талаарх мэдээллийг өдөр бүр ЭМЯ-наас өгдөг билээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол дэлхийн улс, орнуудад олон гарч буй. Ийм асуудал манай улсад ч тохиолдож байна. Тийм ч учраас бид 40-60 хоног эмчлэгдээд эдгэрсэн хүнээс 4, 5 удаагийн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гаргаж буй. Дараа нь дахин 14 хоног сувилалд тусгаарлаж байгаа. Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий нийт одоогоор тайлж чадаагүй байна. Үүнийг иргэд маш зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид эдгэрсэн хэрнээ дараа нь давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг ажиглан тандаж, давтан шинжилгээнүүдийг байнга авч буй бөгөөд ард иргэдийнхээ дунд энэ халдварыг алдахгүйн тулд халдвар судлалынхаа заалтаар ажиллаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.32) 2020 оны 07 сарын 20

МОНГОЛЧУУД АА БОЛГООМЖТОЙ БАЙ МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮ....ЭДГЭРСЭН ХҮНЭЭС ДАХИН ВИРУС ИЛЭРНЭ ГЭЖ БАЙНА.....ДОТООДДОО ВИРУС АЛДЛАА ГЭЖ УДАХГҮЙ МЭДЭЭЛЭХ ВИЙ ДЭЭ .....НӨГӨӨ ХӨЛ ХОРИО ОНЦГОЙ ДЭГЛЭМ ЭНЭ ТЭР ЮУ БОЛООД БАЙНАА....ЗГ ЕС ЯАГААД ТАГ ЧИГ БАЙНА ВЭ.....УОК ЭМЯ 2 т ДААТГААД ТАГ ЧИГ БОЛОО ЮУ ДАА ....ОДОО Л ИРГЭДДЭЭ ХАТУУ ШААРДЛАГА ТАВИХГҮЙ БОЛ ИРГЭД МААНЬ БҮҮР НАЗГАЙРЧИХЖЭЭ.....ЭНД ТЭНД БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЭД Л .....ШҮЛСЭЭ ХАМААГҮЙ ХАЯСААР Л ....МАСКАА ЗҮҮХЭЭС ТӨВӨГШӨӨГӨӨД Л ....ХҮҮХДҮҮД ГАДУУР ТОГЛООД Л .....ЕР НЬ ЗАМБАРААГАА АЛДЖЭЭ ...

0  |  0
хн(77.38.148.28) 2020 оны 07 сарын 20

Сайн ажиллаарай, он дуустал тэсэх хэрэгтэй гэсэн\n

0  |  0
Su ah(202.179.27.87) 2020 оны 07 сарын 20

Амбасэлмаа гуай нийгэмд вирус алдчихсан юм биш үү?\nЭдгэрсэн хүнээс вирус хаана хэзээ илэрснийг хэлээч ээ

0  |  0
Top