Өнөөдөр Япон улсаас 260 иргэн эх орондоо ирнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг үргэлжлүүлэн  зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон.

Өчигдөр буюу долоодугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа 260 иргэнийг татан авсан. Харин өнөөдөр долоодугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, долоодугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр  долоодугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долоодугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долоодугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Ирэх наймдугаар сард энэ сард татан авсан иргэдийн тоотой тэнцэх хэмжээний иргэдээ татан авахаар төлөвлөж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top