Тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 07 сарын 21

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 17:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарсан.

Тус онгоцоор нийт 265 иргэн ирсэн бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Taliin huu(202.126.89.192) 2020 оны 07 сарын 21

Bayarlalaa. UOK shadar saidiin ajild amjilt husie

0  |  0
Enh(103.26.194.183) 2020 оны 07 сарын 21

Saihan medee bn. Ene ercheeree ajillaad bh hergtei shuu

0  |  0
Enh(103.26.194.183) 2020 оны 07 сарын 21

Saihan medee bn. Ene ercheeree ajillaad bh hergtei shuu

0  |  0
Баяраа(139.5.218.114) 2020 оны 07 сарын 21

Ямар сайхан мэдээ вэ? Иргэдээ татан авах тал дээр онцгойлон анхаарч асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж УОК болон шадар сайддаа талархал илэрхийлье. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

0  |  0
Top