ЭМЯ: Иргэд амны хаалтаа зүүхгүй, анхаарал сул байна

2020 оны 07 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.07.21-НИЙ 11:00 ЦАГ/

Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэдэж, 14.685.000 хүн өвчилж, 613 мянган хүн энджээ. Одоогоор дэлхийн хэмжээнд 8.8 сая хүн эмчлэгдэж байгаа бол 5.3 сая хүн эдгэрсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 229 мянган хүн шинээр "Ковид-19" халдвар авч, 4000 гаруй хүн энджээ. Үүнийг өмнөх өдрөөсөө шинэ тохиолдлын тоо 63 мянгаар, нас баралт 1000 гаруй хүнээр буурсан үзүүлэлт юм.
АНУ-д өнгөрсөн өдөр 63 мянга, Бразилд 23, Энэтхэгт 36 мянган хүн тус тус өвчилсөн байна.

ОУХын Буриад, Тува, Алтайн бүгд найрамдах улсад өвчлөл хэвээр буюу 24 цагийн дотор 30-41 хүнээр нэмэгджээ.

Монгол Улсын хувьд 24 цагийн хугацаанд 119 дугаарт 118 дуудлага ирж, коронавирусний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргын талаар зөвлөмж, зөвлөгөө авчээ. Шуурхай 119 апп-аар АНУ, Япон улсаас манай улсын гурван иргэн холбогдож, коронавирусны эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөө авсан байна.

Иргэдээс 119 дугаарт ирж байгаа ихэнх шүүмжлэл нь иргэд амны хаалтаа зүүхгүй, анхаарал суларч байгааг хэлж байна. Энэ шинэ вирус дэлхий дахинд судлагдаж, маш олон зүйл тодохойгүй байна. Өөрчлөлт, хувьсал янз бүрээр явагдаж, одоогоор тодорхойлж хэлэхэд хэцүү байгаа энэ үед вирусээс өөрийгөө болон бусдыг сэргийлж чадах хамгийн энгийн арга бол амны хаалтаа зүүх, гараа савандаж угаах, хүн хоородын зай барих юм шүү гэдгийг дахин дахин зөвлөж байна.

 

 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah (202.179.27.87) 2020 оны 07 сарын 22

Нарангэрэлээ иргэдийг ажиглах биш тэднийг сургаж зааж шаардаж журманд оруулах хэрэгтэй. Гуйж бүр болохгүй.

0  |  0
Top