ХӨСҮТ: Шинэ иргэнээ өлгийдөн авсан

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг өглөө.

Тусгаарлан ажиглах байранд 3042 иргэн байна. Тав хүртэлх насны 211 хүүхэд, жирэмсэн, хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Нийт 36 тусгаарлах байранд 43 их эмч ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад 1200 гаруй иргэн байна. Баян-Өлгий аймагт 48 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Өчигдөр ХӨСҮТ-д байсан нэг жирэмсэн эмэгтэй амаржиж 3700 грамм охинтой болжээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top