ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.07.21/ нийт 520 хүнээс шинжилгээ авсан, бүгд сөрөг гарсан. 17:00 цагт ирсэн хүмүүсийн сорьцийг цуглуулах ажил бол нөр их ажил юм. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байгаа эмч ажилчдын халдвар хамгаалалтын дэглэм сахиж байгаа байдал, коронавирусний сорьцийн шинжилгээ хийсэн.Монгол Улсад батлагдсан 287 үүнээс 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байна. Үүнээс 64 хөнгөн 10 хүндэвтэр, нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байна. Одоогоор ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Дэлхий дахинд 613 мянган хүн хорвоог орхилоо. Ийм үед бид эвтэй байж, хүн бүр өөрөө өөрийгөө хамгаана гэдэг нь улс орноо хамгаалж байна гэсэн үг. Одоо хүртэл мөрдөж байгаа дүрэм журмыг эвдэх гэсэн нь буруу юм. Арав, арваннэгдүгээр сард улирлын томуу эхэлнэ. Тэр үед цар тахалтай хавсрах юм бол ямар их аюул ирэхийг төсөөлөхгүй байна. Улс орнууд коронавируст шалгуулж байна. Бид нэг хүн шиг нэгдэж чадаж байгаа ч амжилтаа ахиулах нь хамгийн чухал юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Hvmvvse maska zvvgeechde Maka zvv he bolison bna uursdigu bolon hairtai hvmvvse bodooch
Tomuu covid xoeriin shinj temdegyyd yalgaatai !Yyniig emch nar yalgaj zov onoshlox estoi !
Toмоохон супермарктууд болон зах худалдааны газрууд маскгүй хүмүүст үйлчилж эхэлсэн байна хариуцлага тооцоочээ УОК ОБЕГ ЭМЯ элгээр байгууллагын эрхтэн дархтнууд хаана юу хийгээд суугаад байнаа?