Энэтхэгээс ирсэн ламхай нар ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Мицан” ТББ-аас 1,450,000 төгрөгийг бэлнээр 6,5 сая төгрөгийн 1200 ширхэг амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.

БНЭУ-ын Лао хотоос өнгөрсөн зургаадугаар саын 13-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн зургаан багш, 229 ламхай нараас ийнхүү сэтгэлийн хандиваа өргөж байгааг энэ үеэр онцолсон юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(103.57.92.46) 2020 оны 07 сарын 22

бусад хүмүүс өөрийнхөө зардлаар бүх төлбөраа төлж ирж байхал гандангийн тэрбумтан лам нар улсын зардлаар ирдэг юм бэ идэх хоолгүй орох оронгүй хүмүүс зөндөө байхад

1  |  0
Su ah(202.179.27.87) 2020 оны 07 сарын 22

Дор хаяж 229 сая бх төлбөрийг хялбар аргаар барагдуулж дээ ламхай нар. Шарын шашин хүмүүсийн мухар сүсгийг ашиглаж ашиг олдог бизнесийн байгууллага гэж сонссон. Энэ олон зуун жил хийж ирсэн. Түүнээс биш сайн сайхныг бий болгодог байсан бол Түвд Монгол 2 дэлхийд тэргүүлж байх байлаа. Төрд бас мухар сүсэгтнүүд олноор шургалсан жишээ байна.

1  |  0
Top