Хятадын нүүрсний хоёр том компани нэгдэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

БНХАУ-д нүүрсний үйлдвэрлэлээ тэргүүлэгч хоёр том компани нэгдэх хэлцэл эхэлсэн тухай уул уурхайн портал Mining.com мэдээллээ.

БНХАУ-ын Шандонг мужид орших “Шандонг Энержи” болон “Янкуанг” группууд нэгдэхээр болсон байна. Ингэснээр нүүрсний гарцыг нэмэгдүүлж дэлхийд тэргүүлэх компани болох зорилт тавьсан аж.

Зөвхөн нүүрсний салбараар зогсохгүй шатдаг занар, газрын тосны салбарт ч бүтээгдэхүүн нийлүүлэх юм байна.

Компаниуд нэгдсэний дараа БНХАУ-ын нүүрсний зах зээлийн долоон хувийг дээрх компани дангаараа бүрдүүлэх юм.

Хятадын зах зээлд ялангуяа уул уурхайн зах зээлийн компаниуд нэгдэх хэлцэл ихээр хийгдэж байна. Энэ оны эхэнд Шанши мужид байх коксжих нүүрсний хоёр том компани нэгдсэн юм.


Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top