Рио Тинто компани захирлуудынхаа цалинг таналаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Уугуул Австралийн түүхтэй холбоотой агуйг тэсэлгээ хийх явцад гэмтээсэнтэй холбоотойгоор Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак болон Төмрийн хүдрийн салбарын захирал Крис Салисбюри, Компанийн харилцааны асуудал эрхэлсэн захирал Симоне Нивен нарын урамшуулал цалинг танахаар болжээ.

Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн лицензийн талбайд уугуул австраличуудын түүхтэй холбоотой 46 мянган жилийн өмнөх сүг зурагтай агуй сүйдсэн юм.

Ийнхүү гурав илүү сарын хуацгаанд компанийн дотоодод болон дэлхий нийтэд маргаан дэгдээсэн асуудал үүссэн билээ.

Дээрх гурван захирлын нийт 3.7 сая ам. доллартай тэнцэх урамшуулал цалинг ийнхүү танасан байна.

Түүнчлэн нийт ажилчдад олгох урамшуулал цалинг ч бууруулахаар болжээ.

Эх сурвалж: AAP

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irven(70.181.124.42) 2020 оны 08 сарын 25

Mongoliig tuluuluh nereer

0  |  0
Top